ДЭЛХИЙНИЙГЭМ

Дэлхийн залуус уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүн төрөлхтний ирээдүйг гутрангиар төсөөлдөг

Дэлхий даяарх залуучууд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс болж хүн төрөлхтний ирээдүйг гутрангиар төсөөлж, Засгийн газрууд энэ асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй ажиллаж байна гэж үзсэн байна. Энэ талаар шинжлэх ухааны “The Lancet Planetary Health” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд дурджээ.

Судалгаанд Австрали, Бразил, Их Британи, Энэтхэг, Нигери, Португал, АНУ, Филиппин, Финланд, Франц зэрэг улс орны 16-25 насны арван мянган залуус хамрагджээ. Эл судалгааг 2021 оны 5-6-р сард Стэнфордын Их Сургуулийн мэргэжилтнүүд зэрэг олон улсын эрдэмтдийн баг хамтран явуулсан аж.

Судалгаанд хамрагдсан залуусын 60 хувь нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд “маш” эсвэл “туйлын” санаа зовж байгаагаа илэрхийлсэн бол 45 хувь нь дэлхийн цаг уур тэдний өдөр тутмын амьдралд нь нөлөөлдөг гэж хариулжээ.

Санал асуулгад оролцогчдын гуравны хоёр орчим нь Засгийн газрууд цаг уурын гамшгаас урьдчилан сэргийлэх талаар хангалттай арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилсэн өнцгөөр хариулсан бөгөөд 58 хувь нь эрх баригчдыг “надаас болон хойч үеэсээ урваж байна” гэж буруутгасан ажээ.

Судалгаанд хамрагдсан залуучуудын дөрөвний гурав нь ирээдүй тэдэнд айдастай байгааг хүлээн зөвшөөрч, 56 хувь нь “хүн төрөлхтөн мөхөл рүүгээ явж байна” хэмээжээ.

Судалгааны зохиогчдын нэг University of Bath /Батийн Их Сургууль/-ийн доктор Кэролайн Хикман хэлэхдээ, “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд Засгийн газрууд дорвитой арга хэмжээ авахгүй байгаагийн хамгийн оновчтой хариу үйлдэл бол бидний үр хүүхдүүдийн сэтгэлийн түгшүүр” гэж онцлов.

(Эх сурвалж: BBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button