СПОРТ

Жавал Макгий NBA-ийн аваргын бөгжөө хулгайд алджээ

NBA-ийн “Лос-Анжелес Лэйкерс” багийн тоглогч Жавал Макгийгийн гэрт хулгай орж, үнэт эдлэл, их хэмжээний мөнгөө алджээ. Ойролцоогоор 200 мянган ам.доллароор үнэлэгдэх зүйлс хулгайд алдагдсан гэнэ.

Харамсалтай нь, тэдгээрийн дотор юугаар ч үл үнэлэгдэх аваргын бөгж нь байсан аж. 31 настай Ж.Макгий “Голден стэйт уорриорс” багт тоглож байхдаа буюу 2017, 2018 онд NBA-ийн аварга болсон юм. Тэрбээр өнгөрсөн жил Леброн Жэймс тэргүүтэй “Лэйкерс”-т нэгдсэн билээ.

Б.БУЯНДАЛАЙ


Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button