Ш.Алтанбагана пауэрлифтингийн Дэлхийн цомд түрүүлжээ

Хүчний гурван төрөлт буюу пауэрлифтингийн WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-12-нд ОХУ-ын Москва хотод болов.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн хүч сорьсон ОУХМ Ш.Алтанбагана түрүүлж, алтан медаль хүртжээ. Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн ахмад тэрбээр насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд хүч сорьсон юм.

Ш.Алтанбагана 2014 онд AWPC, 2016, 2017 онд WRPF холбооны ДАШТ-д, 2014 онд WPC, 2016 онд AWPC, 2019 онд AWPC, 2021 онд WPC/AWPC холбооны Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлээд байгаа юм.

Мөн 2010, 2014 онд IPF, 2016 онд AWPC холбооны Ази АШТ-ээс, 2018 онд IPL холбооны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Үүний сацуу 2015, 2017 онд WPFG холбооны Цагдаагийн ДАШТ-д түрүүлж, дэлхийн хошой аварга болсон юм

Түүний оролцох дараагийн тэмцээн нь ДАШТ. Дэлхийн гурван удаагийн аварга тэрбээр энэ сарын 16-19-нд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.