Б.Мөнхжин: БНХАУ Монголын эсрэг зогсож хилээ хаагаагүй

Эрээн-Замын-Үүд боомт нээгдсэн ч өчигдөр өнөөдөр хоёр ачаа бараа Монгол Улс руу орж ирээгүй. Энэ талаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингөөс тодрууллаа.
Тэрбээр "Аравдугаар сарын 13-нд БНХАУ-д ковид илэрснээс хойш хөл хорио тогтоогоод байгаа. 30 орчим хоног Эрээн хотын оршин суугчид хөл хорионд байлаа. Иймд хоёр улс арваннэгдүгээр сарын 15-нд чингэлэг тээврээр бараагаа авах талаар харилцан тохиролцсон юм. Үүний үндсэн дээр өнгөрсөн баасан гарагт хил нээж, бараа орж эхэллээ. Баасан бямба гарагт 50 гаруй жолоочид хоёр улсын дундын цэгээс очиж бараагаа авч байсан.
Энэхүү ажлыг хийж байхад хэд хэдэн хүндрэл байлаа. 150 орчим авто машин, 192 орчим шинэ суудлын авто машин Эрээнд гацсан байсныг нэн тэргүүнд татах шаардлага гарсан юм. Энэ ажлыг үе шаттайгаар татаж дуусгасны дараагаар чингэлэг тээвэр татаж эхэлнэ. Өчигдөр өнөөдөр хоёр ачаа тээвэр орж ирээгүй нь БНХАУ хилээ хаасан гэсэн ойлголт огт биш. Харин доорх хоёр шалтгаанаас болж саатал гарсан.
- Ачаатай машин яагаад бага орсны шалтгаан бол хоёр сар хүний гар хүрээгүй байсан учраас асахгүй байх, зуны түлштэй байсан.
- Дараагаар нь гаалийн бүрдүүлэлт ачаатай машины тээвэрлэсэн ачааны тонн зөрсөн. Ийм хоёр шалтгаанаас үдэж ачаатай машин орж ирэх нь саатлаа.
Дээрх хоёр шалтгаанаас өөр асуудал байхгүй. Цаашид энэ гольдролоо хадгалж, ачаа тээвэр орж ирэхийг тасалдуулахгүйг зорьж байна.
Хилээр ачаа бараа орж ирсэн хочр хоногийн хугацаанд 50 гаруй авто машин гарсан. БНХАУ ковидтой тэмцэх бодлого нь маш чанга. Тиймээс хэдэн халдвар гарсандаа бус халдвар бүртгэгдсэн л бол дарж авахыг чухалчилдаг.
Ер нь бүх асуудал халдвар хамгааллын дэглэмдээ л байгаа. БНХАУ манай хилийг хаасан юм байхгүй. Ханги, Гашуунсухайт боомтоор ачаа бараа орж, гарч л байна. Нүүрс тээврийн тухайд манай улс халдварын дэглэмээ яг таг барих юм бол гарц нэмэгдэх боломж дүүрэн байгаа. Учир нь БНХАУ-д нүүрсний эрэлт хэрэгцээ их байгаа шүү дээ” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Та нар яг яагаад байгааг бодитоор ард олондпоо хэлж чадахгүй байгаа тул яг яагаад байгааг мэдэхгүй байна Гэхдээ тэнд байдаг жолооч дүү хэлэхдээ нүрс өдөрт 40-50 машиг чадан ядан гарч байгааг хэлээд дугаараа хүлээгээд сууж байна Энэ бол үнэн дүр тэрх шүү
Ишшшш чааваас ярьж байгаа юмыг нь
хйхй
хаха
buynaaraa bolog
ene humuus yaana daaa odoo