Гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 842 тохиолдлоор өсөв
Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний арваннэгэн сард бүртгэгдсэн гэмт хэргийн тоон мэдээллийг танилцууллаа.
Монгол улсад бүртгэгдэх гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 842-оор өсжээ. Ингэснээр 23,348 бүртгэгдсэн байна. Үүнийг хувьчлан үзэх юм бол 3.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Голлон нөлөөлсөн хэргүүдийг танилцуулбал,
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 721 (6.0%),
- Залилах гэмт хэрэг 2103 (52.0%),
- Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 256 (91.8%)-гаар өссөн нь голлон нөлөөлжээ.
Энэ оны арваннэгдүгээр сард 3,689 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 313 (9.3%)-аар өсөхөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эрхийн эсрэг гэмт хэрэг 132 (17.7%)-оор, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг 73 (3.1 дахин)-аар, мал хулгайлах гэмт хэрэг 75 (2.1 дахин)-аар, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 66 (90.4%)-гаар, хүүхдийн эсрэг гэмт хэрэг 6 (4.0 дахин)-гаар өссөн нь голлон нөлөөлжээ.
Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн 1305 хэргийн 110 (8.4%) нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг)–ээр зүйлчлэгдсэн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2021 оны эхний 11 сард 110 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 10 (10.0%)-аар өсжээ. Харин 2021 оны 11 дүгээр сард 15 хэрэг бүртгэгдсэн нь өмнөх сараас 7 (87.5%)-оор өссөн байна.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.