“Хүүгийнхээ амийг нэхэх байх гэтэл намайг муулсаар хэвлэлийн хурлаа дуусгалаа”

Энэ сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М “Гал алдвал амиа алдана” гэсэн сэрэмжлүүлэх самбарыг буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан.
Талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл нөхрийнхөө амиа алдсантай холбогдуулан суулт зарлаж “Манай нөхөр хурган дарга нарын зараалд явж байгаад амь эрсэдсэн юм. Нөхөр маань саваагүйтэж яваад тогонд цохиулж нас бараагүй. Нэр төрийг нь сэргээж өг” хэмээх агуулгатай байв. Харин талийгаачийн ар гэрийнхэн аав, ээж, дүү нар нь хэвлэлийн хурал зарлан Ж.Одгэрэлийг "Хүүгийн маань эхнэр биш, танихгүй” гэх зэргээр мэдэгдэл хийв.
Үүний дараагаар Ж.Одгэрэл хэвлэлийн хурал зарлан сэтгүүлчдэд мэдэгдэл өгөв. Тэрбээр "Нөхрийн маань гэрийнхэн намайг харж байгаагүй гэж ярьж байгаа. Талийгч болсны дараа гэр бүлээс нь нүүрээ буруулчихлаа. Нөхрийн маань ах над руу зогсоо зайгүй залгаад дарамталж байна. Надаас хувцас хунарыг нь нэхээд байгаа ч би өгөөгүй. Гэрийнхэн нь хэлэхдээ нөхрийн маань амьд сэрүүндээ зүүж байсан одон медалиудыг нь намайг булааж авсан гэдэг худал мэдээлэл гаргаад байна.
Өнөөдөр уйлаад мэдэгдэл хийсэн охин дүү нь над руу халдаж аяга, шаазан авч шидсэн. Хэвлэлийн хурлаар хүүгийнхээ амийг онцгой байдлын газраас нэхэх болов уу гэж горьдож байсан ч намайг муулж ярьсаар байгаад таарлаа. Гэхдээ миний өмнөх амьдрал огт хамаагүй. Би нөхөртэйгөө амьдраад жил гаран болж байгаа. Анхны нөхрөөсөө салаад хоёр жил гаран болж буй.
Онцгой байдлын 63-р ангиас албан ёсоор 15 цагаас хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийж, уучлал гуйна гэсэн. Шадар сайд надтай холбоотой байгаа бөгөөд буруутай албан хаагчдаар уучлалт гуйлгуулна гэж амласан” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ хүүхэн төрөөс мөнгө авах гэж суулт зарлаад худлаа гар байна даа орлого олох аргаа олсон сайн жүжигчин юм бишүү
heden jiliin daraa 3-r angi J.Odgerel garna.ene huuhen ih evgui bna lee shuu.
Энэ хүүхэн зөвхөн мөнгөнд нь юм байхдаа цэргийн хүний эхнэр ингэж хэзээ ч ил гардаггүй бүх учрыг олсны дараа нөхрөө оршуулаагүй байж мөнгөний араас явж бна шүү дээ мөн сайн ч бай муу ч бай хадмуудаа муулна гэдэг бол маш муу эхнэр байж цэргийн хүний эхнэр арай л биш бна аа
yg heniih n zow hen n hudlaa yriad bgan be ymar ch hetsuu ym ali ali n hun chanartai bgad 49 hongiin duushaar ene heruulee hiij boldoggv ymuu
Өмнөх тохиолдлуудаас харахад 49 хоног хүлээх нь цаг хугацаа алдсан хэрэг болдог. Яагаад гэвэл ийм юм чинь шийдэгдэх хүртлээ их цаг ордог.
Ямар ядаргайтай ээдрээтэй будлиантай
хүмүүс вэ
Ene niigem unendee huniig iim doroi baidald oruulj dee hen heniig ni buruutgah araggui neg ni tursun uu neg ni hani ijlee geed ene margaan yg uneniig helhed mungu l shiideh baihdaa l gej hardaj bnaa. Odoo taliigaachaa hundetgeed margaanaa boliwol yasan ym be taliigaach ni taiwan noirsog doo
Бүрлээчийнхээ үр удам нь үлдлээ гэж баярламаар л юм,
Teneguud um daa khuurkhii burkhan bolson zaluu tengerees kharaad ymar ikh ichij zovj baigaa bol 49 khonog duustal khovoo bolij nom sain unshuulj buyn uildvel yasan um be arai l teneg b.tsgaakh um daa
Ta nar ichij amdar. Hunii ohin uriig tegej bgui shuu. Yum eeljtei shuu
Мэдрэл хүүхэн
ene ingej yavad mongo olood surtsan gar yum bishuu aav eejiinh n ugiig sonsoh heregteishd jinhene ehner n ym bol? mongo yariad mongo oldog shunaltai huuhen yum bishuu yadaj 49 honogt n buyan uildeech ingej tenegtej hel am gargaj bhaar uneheer hair n bsan yum bol
өмнөх нөхрөөсөө салахдаа бас хадамуудаа муучлаад цагдаа сэргийлэх гээд бсн хүүхэн мөнүү
Юунаас болж хоорондоо мууда лцаад байгаа нь огт ойлгомжгүй байгаа. Гэрийнхэн нь огт ойлгомжгүй үйлдэл гаргаад байгаа тул өөрийнхөө аюулгүй байдалд анхаарал хандуулаарай гэж зөвлөх байна. Ер нь бол нэгнийхээ араас үхсэн ч гэсэн ингэж явах нь сайн. Яагаад үхэлд хүргэсэн хүмүүс нь зүгээр өнгөрөх ёстой гэж.
Иймэрхүү эрээ цээрэа алдсан өлөгчингүүдийг адилхан дугуйнууд нь өмөөрөөд бх юм Эцэг эх ах дүүс нь чмар хэцүү бгаа бол энэ ичиж амьдраасай Ёстой хар мөртэй хүүхэн юма
Ene hvvhen hudlaa gar l sanagdaad bgaamdaa nulimas ch garahgvi bfzzdee
одгэрэл гээд эмэгтэй л ноотой санагдаад байна өмнөх нөхрөөсөө салаад 2 жил гээд юу ч болоогүй юм шиг ярьж байдаг
Онцгойгийнхон онцгойгийнхоо самбарыг онцгойгийнхоо хүнээр буулгуулсан байна. Харамсалтай нь гай таарч. Харин одон медаль, хувцас хунарыг нь булаацалдаад, хадам болох хүмүүс нь өөрийг нь буруутгаад байхыг бодоход энэ хүүхэн одоо больчимоор юм байна.
Zugtaad bgdaa yah vedee arai oor ym olj hleech ta nar zvgeer haraad suuj bhaar hvmvvs bish bna
Icheechee
Huts