Э.Бат-Үүл, Б.Чулуудай, Б.Мөнхтөр нарын долоон хүнийг гэм буруутайд тооцлоо

УИХ-ын гишүүн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Э.Бат-Үүл, түүний хүү Б.Чулуудай, ТОСК-ын захирал байсан байсан А.Гантулга, "Бэрэн групп ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр тэргүүтэй 11 хүний гэм буруутай, эсэхийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж өнөөдөр 22.35 цагийн үед шүүгч нар дүгнэлтээ танилцууллаа. Тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун даргалж, шүүгч С.Батгэрэл, Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй хэлэлцсэн хурлаас Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцлоо. Харин Нарантуяа, Ганхуяг, Оюунжаргал, Гэрэлчулуун нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна. Маргааш буюу 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны 10.00 цагт гэм буруутай гэж дүгнэсэн долоон хүнд эрүүгийн хариуцлага оноох шүүх хурлыг товлож завсарлалаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэдээж
Сайн байна уу 37 он
Олон хүмүүсийг хохироож бгаа шүү дээ
Энэ хүн явах болсоон болсон
Яанаа аав хүү 2 шоронд шаахандээ
Odoo baahan ardchilal sonoloo helmegduulelt ehellee hunii erh bhgui bolloo gej hutsna biz batuul luivarchin
ard tvmniig oroh orongvi bolgoson hvmvvs zohih ylaa edelhen zuv
МАН сөнөтүгэй
Odoo baahan ardchilal sonoloo helmegduulelt ehellee hunii erh bhgui bolloo gej hutsna biz batuul luivarchin
ard tvmniig oroh orongvi bolgoson hvmvvs zohih ylaa edelhen zuv