СПОРТ

Түүний тайлбар, тэр өөрөө хөлбөмбөгийн гайхамшиг

“Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ”. Хэн ингэж хэлдгийг таахад уншигч танд хялбар байгаа нь мэдээж. Түүний тайлбар, тэр өөрөө хөлбөмбөгийн спортын нэгэн тод өнгө, гайхамшиг байсан юм.

Тайлбарлагч Эрдэнэбатын Балжинням агсан 1968 оны долдугаар сарын 2-нд мэндэлсэн.

1976-1986 онд 10 жилийн дунд сургууль, 1986-1992 онд хуучнаар Гадаад хэлний дээд сургуулийг орос хэлний багш мэргэжлээр суралцаж төгсжээ. 1995-2007 оны хооронд Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотод Орос хэлний багшаар ажиллаж байна.

Улмаар 2006 оноос “TV9” телевизэд ажилд орсноор хөлбөмбөгийн тайлбарлагчийн гараагаа эхлүүлжээ. 2006-2010 оны хооронд TV9 телевиз, 2010-2013 оны хооронд C1 телевиз, 2013 оноос өнөөг  хүртэл SPS телевизэд хөтлөгч, тайлбарлагчаар ажиллаж байсан юм. Түүнийг хөлбөмбөгийн спортгүйгээр, хөлбөмбөгийн спортын тайлбарыг түүнгүйгээр төсөөлөхийн аргагүй. Монголын мянга, мянган спортын хорхойтон түүний тайлбараар хөлбөмбөгийн тоглолтуудыг шимтэн үзэж, эл спортын гайхамшгийг мэдэрсээр ирсэн билээ.

Э.Балжинням агсан телевизийн салбарт 16 жил ажиллахдаа дотоод, гадаадын 200 гаруй тоглолтыг шууд тайлбарлан хүргэж, 200 гаруй баримтат болон намтарчилсан нэвтрүүлэг бэлтгэсэн юм.

Э.БАЛЖИННЯМ АГСНЫ ХӨГЖИЛТЭЙ ТАЙЛБАРУУДААС

-Лам хуврагыг би шүтэхгүй ээ

Лампард Роналдогоо шүтнэ

-За энэ цэнгэлдэхийг нисдэг таваг гэж гадаадад байдаг юмыг дууриалгаж хийсэн юм байна. Манайд ямар тэр таваг нь байх биш.

-"Реал Мадрид тоглолтынхоо өмнө Сантиаго Бэрнабэу цэнгэлдэхдээ Шакирагийн дууг тавьдаг байсым байна. Тэгсэн нөгөө Шакира нь Пикэтэй орооцолдоод Барсэлоны бэр болсон чинь Реал Мадридынхан уурлаад дууг нь тавихаа больсон юм байна. Тэгээд оронд нь Жавхлан мавхлангийн дуу тавьж байгаа юм бишүү"

-Болдог бол Роналдогийнхаа үсийг нь хусаад хуучны Роналдо болгоод тавьчимаар байх юм даа.

-...Энэ Шева чинь намайг зөндөө гомдоосон. Шевад ерөөсөө дургүй. Гэхдээ танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр гэж өөр юмнуудтай тоглохоор Шеваг дэмжихгүй байхын аргагүй ээ...

-Энэ САФ ингээл тоглолтын турш утсаар туслахтайгаа ярьчих юм. Яасан ч дуусдаггүй нэгж юм. Гэхдээ эднүүд баахан л нэгжтэй байдаг байлгүй дээ. Ямар мань мэт байгаа биш

-Гитлер байсан бол одоо энэ Германы хэдэн тоглогч хожигдвол амьд үлдэхгүй дээ, немцүүд бол тэгж л тоглодог байсан

-Чоно турж үхсэн газар луу бөмбөг хаялаа

-За наад асуултанд хариулъя. ЗА ЁСТОЙ ЧӨТГӨР БҮҮ МЭДЭЭ...

-Манай Терри нийтийн эзэмшлийн цөөрөм рүү уургаа шиддэг тэгсэн Брижийн загас орсон.

-Энэ хүүхнүүдтэй орооцолддог ажлыг бол Терри, Рүүни гээл англичууд тэргүүлдэг, өөрөөр хэлбэл Европын аваргууд нь бол Англичууд, тэгээл араас нь Францууд ордог. Рибери гэх мэт олон нөхдүүд байгаа.

- Энэ Балотоли хэнээс ч айхгүй ээ.. ЖМ нэг дарах гээд чадаагүй. Арга байж уу багад нь мэс засал хийгээд айх ичих булчирхайг нь аваад хаячихсан.

-МЭССИ гэсэн таван үсэгтэй бурхан нэрээр нь дэлхийд гоёдгоо.

-За энэ Гетцэ гэдэг залуу бол дортмундын мотор юм байгаан, харин энэ хүн бол багийн гол удирдагч машинаар бол кроп нэр нь хүртэл клоп...

-За Рональдо бөмбөгийг авлаа, хуурлаа, утас дуугарлаа эхнэр байна авахгүй ээ, Рональдо ГООЛ...

-Энэ Дрогбаг харахаар хүн биш хулан тахийн азарга л санаанд ороод байдаг юм...

-Бөмбөг штангнаас пирээтгний 1000 хуваасны нэгтэй тэнцэх зайтай зөрлөө...

-Энэ тоглолт хэзээ ч битгий дуусаасай, ингээд л мөнхөд тоглоод байж байх юм сан, Манчестер хожоосой, Челси ч бас хожоосой

-Үүр цайтал пеналт цохиосой

-За манай Кака сугараад гараад ирлээ....цохилоо...эээ Кака минь чи юу хийчив дээ, яаж байгаан бэ чи......

-Би ээжийгээ шүтдэггүй, аавыгаа шүтдэггүй....Би Лэмпардыгаа шүтдэг, би Роналдугаа шүтдэг

-Хүн болж төрсний, амьд яваагийн утга учир чинь хөлбөмбөг үзэх юм шүү дээ....

-За Анри минь гараад ирлээ. 2 хамгаалагч бол ёстой яршиг л байна даа...

-Тээр хараад байгаарай хөлөн дээрээ ерөөсөө зогсож чаддаггүй уяа нь орсон морь шиг л байдаг даа манай Анри...

-За Алонсо шааалаааа... аан уучлаарай эрхэм хүндэт узэгчидээ...

-За энэ Жэррард чинь хаашаа билээ очиж тоглох гэж байгаад хайнга царайлаад гэртээ паспортоо мартаад Английн онгоцийг 30н минут саатуулж байсан том толгойтой нөхөрдөө

-Маню Барса 2-ын тоглолт дээр
За энэ 2 баг айдасийн даваа уруудаад зуузай холбон давхиж байгаа 2 баг байгаамдаа

-Сүрэг адуун дундаас сүргийн манлай нь би л гэсэн шиг сугараад л гараад ирж байгаагаа тэр Торрэсийг хараачээ

-Ээ Анри миндээ энэ олон жил энийг л өшиглөх гэж тоголсон юм шиг яаж байгаан болоо

-За манай Бэкхэм энэ зунаас Америкын ЛА Галакси гэдэг багт 5 жилийн хугацаанд 250 сая доллараар тоглохоор болсон. Мэдээж цаана нь эзэд нь хэдэн сая тэрбум доллар унагаах нь ойлгомжтой Сүүлийн үед Бэкхэмийг гэмтэл бэртэл байнга дагах болсон учраас багийн түшмэдүүд түүнийг нүдний цөцгий мэт хамгаалах хэрэг гарч байгаа за ер нь Намын даалгавар болж байгаа гэж хэлэхэд буруудах юм байхгүй байхаа эрхэм хүндэт үзэгчидээ.

-Сүүлийн 3 сар хөл бөмбөг тайлбарлаагүй энэ алсын зураглалаас эдгээр хөл бөмбөгчид маань танигдахаа байчихжээ уучлаарай эрхам хүндэт үзэгчидээ.

-За зүүн жигүүрээр Жо Коул гараад ирсэн, за тэр та бүхэн солгой хөлийг нь хараад байгаарай зүгээр гар шиг л хөдөлдөг хөл бөмбөгчин дөө

-За манай Бэкхэм торгуулийн цохилт цохино, за май энийг мөргөөд оруул гэж байгаа юм шиг л дамжуулалт хаядаг, сүүлийн үед Америкт очцон багийн андууддаа мөргөөд оруулахгүй бол зүгээр толгойд нь ойлгоо л билляардын шаариг буланд цохиж байгаа юм шиг гоал оруулж байгаа гэж сонссон, тэр нь ч ер нь үнэн юм шиг байгаамаа.

-"Роналдино бол хөзрөөр ярьвал тамга гэсэн үг... Энэ Лионель Месси ч гэсэн бас нэг тамга. За тэр цаана нь Деко хөзрийн ноён явж байна эрхэм хүндэт үзэгчид ээ...

-Рональдо бид 2 чинь Зүүнбаянд алба хаасан хуучны найзууд...

-Тайлбарыг хийсэн 105 дунд сургуулийн Орос хэлний багш Балжинням...

-За киногоор ярьвал найруулагч нь Рональдино байгаам.. Гол дүрийн жүжигчид нь Роналдо , Робэрто Карлос.

-Анх Стивэн Жэрардыгаа Стэвэн Гэрард гэдэг нэрээр нь оросын тайлбараас сонсжийлаа

-Миний төрсөн өдрөөр Жэрард Лампард 2 шүтээн маань Португалийн эсрэг пэналт алдаж гомдоож уйлуулж байлаа..

-Лионэль Андрэс Мэсси гэдэг залуу чинь дасгалжуулагч Фараанk Райкаардын эрх бацаан байлаа шүү дээ. Нэг тоглолтон дээр бэртчихээд нус нулимсандаа хутгалдаад гарч билээ. Одоо бол тийм бишээ, талбайд гараад л гоол хийнэ цаадах чинь

-Пүүзнээс нь газрын үнэр, подвоолкноос нь тэнгэрийн үнэр үнэртсэн агуу хөлбөмбөгчин гэж энэ дээ

-Энэ жил Манише тун азгүй байгаа. Найз бүсгүй нь салаад багын найзтай нь сууцан. Ээж нь тэмцээний өмнөхөн гараа хугалчихсан. Ер нь л азгүй байгаа. За тэр хар даа. Ус уух гээд усны сав авсан чинь ус нь дуусчихсан байна.

-Мянга есөн зуун ерэн найман оны дэлхийн аваргад аваргын төлөө тоглох гэж байсан Барзилын шигшээ багийн довтлогч Орнальдо найз охинтойгоо муудалцсан тул бие нь муудаж улмаар халуурч байтал хажуу өрөөний Орбэрто Карлос гүйж орж ирэн:-Зүгээрэ Орнальдо,бид ялна...

-Хөлбөмбөгийн бурхан тэнгэрийг Бурханч лам Пүрэвбатаар бүтээлгэнээ.

-2008 оны Олимпын нээлтийн үеэр: Гал мал нь асхаар тэгээд баярлалаа баяртайгаа шаахуу?

-Эрээн асрын өмнө зодоглож
Эртэй бяртай бөхчүүдтэй хүч үзэж яваагүй ч
Үе тэнгийн найз нартайгаа шороон талбайд
Өвдөг тохой шалбалж явсан бид хөлбөмбөгийн фанатуудаа. Тиймээ үзэгчид ээ, фанат бидний хүсэн хүлээсэн ....

-Сэлэнгийн хөвөөнд эмээтэйгээ өссөн
Сэлэхийг нь биш орилохыг нь сурсан
Балжинням тайлбарлалаа үзэгчид ээ...

Талийгаачийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
хөл бөмбөг сонирхогч Б
хөл бөмбөг сонирхогч Б
2021-12-16 13:24

Маш их баярл�##�аа, Б�##�жинням аа. Чиний хөгжилтэй, х�##�уун дулаан, чин сэтгэлийн тайлбарыг үгүйлэх байх даа. Спасибо тебе огромное, Дорогой. Пусть земля тебе будет пухом.

togoo
togoo
2021-12-16 13:49

hul bumbugiig arhitai hutgan olon zaluusiig hul bumbuigiin fanat nereer arhind oruulsan shutehgyi huvragtaa ochih bolj dee

Зочин
Зочин
2021-12-16 14:26

Оронд нь явуулах хүнүүс байсан шүү дээ

Зочин
Зочин
2021-12-16 15:02

Хөлбөмбөгийн тэмцээн гарах болгонд чамайг үгүйлэх байх даа. Тэнгэрийн оронд бас тэмцээн болж байгаан байна, чи хэрэг болоод чамайг дууджээ. ум ма ни бад мэ хум

togoo
togoo
2021-12-16 17:33

um sain amgalan bolog

Холбоотой мэдээ

Back to top button