ДЭЛХИЙНИЙГЭМ

ТОЙМ: ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийн түүхэн уулзалтууд

Орос-Монгол хоёр орны харилцаа бол хамтын ажиллагааны олон жилийн түүхэнд тулгуурласан, уламжлалт сайн хөршийн найрсаг харилцаагаар ялгардаг бөгөөд иж бүрэн шинж чанартай, стратегийн түншлэлийн үзэл санаанд тулгуурлан цаашдын хөгжлөө тодорхойлдог.

1921 оны арваннэгдүгээр сарын 5-нд хоёр орны хамтын ажиллагааны анхны эрх зүйн үндэс суурь тавигдсан түүхтэй. Эл түүхэн өдөр  Москва хотноо хуучнаар ЗСБНХУ-ын Засгийн газар, БНМАУ-ын Засгийн газар хооронд хоёр орны найрсаг харилцаа тогтоох тухай хэлэлцээрт гарын үсэг зурж байв.

Монгол, Оросын харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх ажил улс төрийн шинэ нөхцөлд үргэлжилж, 1993 онд Орос-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн хоёр талын харилцаа нь 2000 оны Улаанбаатарын, 2006 оны Москвагийн тунхаглал, 2009 оны наймдугаар сарын 25-ны өдрийн ОХУ, Монгол Улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай тунхаглалд үндэслэсэн юм. 2019 онд ОХУ, Монгол Улсын хооронд найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Мөн Орос-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг 1993 онд өөрчлөн байгуулсан.

Улс хоорондын болон Засгийн газар хоорондын түвшинд нийтдээ 150 гаруй гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурсан түүхэн үйл явдал бий.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Унгар улсад хийх айлчлалынхаа хүрээнд 2017 оны долдугаар сард ажлаа хүлээн авсан МУ-ын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай 2017 оны наймдугаар сарын 28-ны өдөр уулзав.

Тэдний уулзалт Унгар улсын Будапешт хотноо зохиогдсон Жүдо бөхийн XXXI ДАШТ-ний нээлтийн ёслолын дараа болсон юм.

2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо болсон Дорнын Эдийн Засгийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр В.В.Путин, Х.Баттулга нар мөн уулзалт хийсэн.

Удирдагчид хоёр орны харилцааг хөгжүүлэх хэтийн төлөв, бүс нутгаас гадна олон улсад тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцсэн.

2018 оны зургадугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Чиндао хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ерөнхийлөгч В.Путин МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгатай дараагийн уулзалтаа хийсэн. Удирдагчид хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан.

БНХАУ-ын Чиндао хотноо мөн В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга нарын гурван талт дээд хэмжээний уулзалт болсон юм.

2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр Владивосток хотноо болсон Эдийн Засгийн чуулга уулзалтын үеэр В.Путин, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга нар уулзав.

2019 оны зургадугаар сарын 14-ний өдөр Киргизстаны Бишкек хотноо болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын төгсгөлд В.Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпин, МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга нар гурван талт уулзалт хийсэн.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2019 оны есдүгээр сарын 3-ны өдөр МУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Халх голын хамтын ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцсон нь хоёр талын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болсон. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч В.Путин МУ-ын УИХ-ын дарга Г.Занданшатар, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхсан.

2019 оны арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2010 оноос хойшх анхны айлчлал ОХУ-д болсон. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн /2012-2020/ Дмитрий Медведевтэй хэлэлцээр хийсэн. Тухайн үед мөн У.Хүрэлсүх Ерөнхий сайдыг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мөн хүлээн авч уулзсан.

2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр В.Путин МУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд баяр хүргэсэн цахилгаан утас илгээсэн.

2021 оны есдүгээр сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх коронавируст цар тахлын улмаас Дорнын Эдийн Засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд онлайн хэлбэрээр оролцсон юм.

2021 оны аравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд ОХУ-ын Засгийн газрын Шадар сайд Алексей Оверчук тэргүүтэй яам хоорондын төлөөлөгчид Монгол Улсад айлчилсан. Эл айлчлалын хүрээнд МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хэлэлцээ хийж, МУ-ын Шадар сайд С.Амарсайхантай уулзсан. А.Оверчук тэргүүтэй албаны хүмүүсийг МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн хүлээн авч уулзан, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлөвийн талаар ярилцсан.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров 2020 оны есдүгээр сарын 21-ний өдөр Москва хотноо айлчлал хийсэн МУ-ын Гадаад Хэргийн сайд Н.Энхтайвантай хэлэлцээ хийсэн.

2021 оны зургадугаар сард МУ-ын ГХ-ийн сайд Б.Батцэцэг Москва хотноо айлчилж, ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавровтой хэлэлцээ хийсэн.

ГХ-ийн сайд Б.Батцэцэг мөн Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцож, ОХУ-ын Думын гишүүд, Засгийн газар, бизнесийн байгууллагын төлөөлөлтэй уулзсан.

НҮБ, ЕАБХАБ, ШХАБ болон бусад дэлхийн болон бүс нутгийн платформоор дамжуулан идэвхтэй харилцан үйлчлэлээ хадгалж, дэд сайд, гадаад харилцааны агентлагуудын холбогдох газрын дарга нарын түвшинд төлөвлөгөөт зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулсан удаатай.

МУ-ын гадаад худалдааны эргэлтэд сүүлийн хэдэн арван жилд ОХУ БНХАУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг. 2017-2019 онуудад хоёр талын худалдаа эрчимтэй өссөн үзүүлэлттэй гарсан. 2020 онд шинэ төрлийн коронавируст халдварын тархалттай холбоотой объектив шалтгаанаар 19.6 хувиар буурсан.

ОХУ-ын Холбооны гаалийн албаны мэдээлснээр, 2020 онд Орос-Монголын худалдааны хэмжээ 1.4 тэрбум ам.доллар /2019 онд 1.7 тэрбум ам.доллар/, түүний дотор Оросын экспорт 1.383 тэрбум ам.доллар, импорт 38.3 сая ам.доллар болсон.

2021 оны 1-9-р сард Орос, Монголын харилцан худалдааны хэмжээ 1.3 тэрбум ам.доллар /2020 оны мөн үед 1.048 тэрбум ам.доллар, түүний дотор Оросын экспорт 1.27 тэрбум ам.доллар, импорт 29.8 сая доллар ам.долларт хүрсэн.

ОХУ-ын экспортын дийлэнх хувийг эрдэс бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн түүхий эд, металл бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, химийн бүтээгдэхүүн гэх мэт импортын бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа юм.

Орос-Монголын хамтын ажиллагааны чухал механизм бол худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс юм. Дараагийн уулзалт 2021 оны арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо болсон.

Монгол Улсын эдийн засгийн хөгжилд Орос-Монголын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” /УБТЗ/ нийгэмлэг томоохон хувь нэмэр оруулж байгааг талууд онцолдог. Энэ нь дотоодын нийт ачаа эргэлтийн 80 орчим хувь, экспорт-импортын 100 хүртэлх хувийг бүрдүүлдэг. 2020 оны эцсийн байдлаар Улаанбаатар төмөр замын тээврийн хэмжээ 30 сая тоннд хүрсэн. 2019 онд энэ үзүүлэлт 28.1 сая тонн ачаа болсон.

Ирээдүйтэй төслүүдийн тоонд ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах төсөл зүй ёсоор орно. Мөн өөр нэг томоохон төсөл бол Улаанбаатар хотын ДЦС-3-ыг шинэчлэхтэй холбоотой төсөл багтаж байгаа юм.

Хоёр орны хамтын ажиллагаа аж үйлдвэрийн салбарт ч өргөжин тэлж байгаа юм. МУ-ын уул уурхайн үйлдвэрүүдэд Оросын хүнд машин механизмын бүтээгдэхүүнийг импортлох, мөн арьс ширний түүхий эдийг манай улсаас ОХУ-д нийлүүлэх боломжийн талаар ярилцаж байна.

Орос-Монголын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх төдийгүй ЕАЭЗХ-ны орнуудын зах зээлд Монгол Улсын бараа бүтээгдэхүүний оролцоог өргөжүүлэх зорилготой ЕАЭЗХ болон МУ-ын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал үргэлжилж байгаа юм.

2014 оны есдүгээр сарын 11-нд Душанбе хотноо болсон гурван улсын удирдагчдын анхны дээд хэмжээний уулзалтын үеэр эхлүүлсэн Орос-Монгол-Хятадын гурван талт хамтын ажиллагааны механизм чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын 2016 оны гурав дахь уулзалтын үеэр Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Хөтөлбөрт 32 томоохон төсөл багтсан. Хөтөлбөрт дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдээс гадна шинжлэх ухаан, боловсрол, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлалын чиглэлийн төслүүд багтаж, хэрэгжүүлэхэд гурван тал ихээхэн анхаарч байгаа юм.

Орос-Монголын цэргийн салбарын хамтын ажиллагаа ч уламжлалт шинж чанараа хадгалж байгаа бөгөөд 2018 оны аравдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын Батлан ​​Хамгаалахын сайд Сергей Шойгу МУ-д  албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр ОХУ-ын Батлан ​​Хамгаалахын сайдыг МУ-ын төрийн дээд шагнал “Байлдааны улаан тугийн одон”-гоор шагнасныг УИХ-ын дарга М.Энхболд гардуулав. Айлчлалын хүрээнд ОХУ-ын Батлан ​​Хамгаалах Яамнаас 13 сая гаруй ам.долларын өртөг бүхий цэргийн зориулалттай бараа бүтээгдэхүүнийг Монголын талд шилжүүлсэн байна.

2021 оны зургадугаар сарын 23-ны өдөр олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн бага хурлын үеэр ОХУ-ын Батлан ​​Хамгаалахын сайд Сергей Шойгу МУ-ын Цэргийн газрын дарга Г.Сайханбаярыг хүлээн авч уулзлаа.

Коронавирусийн цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд 2020 оны хавар ОХУ-аас Монгол дахь түншүүддээ “КОВИД-19”-ийн судалгаанд зориулсан туршилтын систем, шуурхай оношилгооны явуулын лаборатори нийлүүлж, зөвлөх, арга зүйн дэмжлэг туслалцааг үнэ төлбөргүй үзүүлсэн.

2021 оны хоёрдугаар сард МУын ЭМЯ-наас ОХУ-ын “Спутник V” коронавирусийн эсрэг вакциныг түргэвчилсэн журмаар бүртгэн авсан. ОХУ-ын нэг бүрэлдэхүүн хэсэг болох “Спутник Лайт” вакциныг мөн МУ зургаадугаар сард бүртгэн авсан юм.

Хоёр орны шинжлэх ухаан, технологи, соёл, боловсрол, спортын салбарын солилцоо идэвхтэй явагдаж байна. Жил бүр БШУЯ болон бусад яам, газруудаар дамжуулан ОХУ-ын дээд боловсролын байгууллагуудад 550 монгол оюутан, дадлагажигч, аспирант, докторантыг холбооны төсвийн зардлаар сургах квотыг жил бүр олгодог уламжлал тогтсон. ОХУ-ын дээд боловсролын байгууллагуудын салбарууд ч Монголд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Түүнчлэн, Монголд Оросын төвүүд ажилладаг. ОХУ-ын соёлын өдрүүд, Орос-Монголын найрамдлын өдрүүдийг тогтмол зохион байгуулдаг сайхан уламжлалтай билээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна.

(Эх сурвалж: Оросын РИА новости мэдээллийн агентлагийн нээлттэй мэдээллээс)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-17 13:28

Путин ерөнхийлөгчидтэй хамгийн олон уулзсан Мрнгол хүн нь Х.Баттулга болж байна. 4 жилийн дотор 6 удаа гар гараа барилцана гэдэг ховор тохиолдол . Меркель ,Эрдоган , Жи жин пин, Лукашенко Абэ нарын дараа орох үзүүлэлт болж. Трамптай ч олон уулзаагүй бахй

Холбоотой мэдээ

Back to top button