НИЙГЭМ

Улаанбаатарт амьдардаг солонгос иргэнийг монгол залуус шалтгаангүйгээр зодсон талаар MBC мэдээлэв

Улаанбаатар хотод амьдардаг солонгос иргэнийг таван монгол иргэн зодсон хэрэг гарсан талаар БНСУ-ын MBC телевиз мэдээлэв.

Тус телевизийн мэдээлснээр, эл хэрэг энэ сарын 6-ны үүрээр болсон, тухайн солонгос иргэнийг ажлаа тараад явж байхад нь ямар ч шалтгаангүйгээр зодон, машиндаа суулган, авч явахыг завдсан гэнэ. Энэ үеэр солонгос иргэнийг өмөөрөхөөр ирсэн хоёр нутаг нэгтэн нь мөн зодуулжээ.

БНСУ-д зодуулсан 13 настай охины хэрэгтэй холбоотой, хариуг нь авахын тулд ийм үйлдэл хийсэн байж болзошгүй гэж MBC тодотгосон байна.

Тодотгоход, БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа монгол охиныг зодож, хүчээр архи уулган, зургаан цаг өрөөнд нь хорьж, дарамталсан хэрэг гарсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
12 сар 17, 2021 10:27

Za ingeed erguuteed bdag m#lnuud shuu

Тэнэг д байна даа ингэж болохгүй
Тэнэг д байна даа ингэж болохгүй
12 сар 17, 2021 19:13

Зожин

Зочин
Зочин
12 сар 18, 2021 07:30

хохирогч иргэн нь эр үү эм үү ? танай хуудасныхан бүгд тэнэг, үргэлж дутуу мэдээлдэг. мөд мэдээ.мн шиг муу хуулагчдаасаа болж хаягдана.

Зочин
Зочин
12 сар 18, 2021 17:03

Буруу л юм хийж бна даа Энд зодчихмоор мангарууд зөндөө бга шүү

Холбоотой мэдээ

Back to top button