Нийгмийн

"Хоёрхон улстай хиллэдэг учраас омикрон мутаци тархахгүй байх давуу талтай”

Эрүүл мэндийн яамнаас омикрон хувилбарын талаарх мэдээллийг өнөөдөр өглөө.Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга О.Батбаяр доорх мэдээллийг өглөө.

Тэрбээр "Манайх шиг цөөн хүн амтай, хоёрхон улстай хиллэдэг улсад халдвар авахгүй байх давуу тал бий. Одоогоор манай улсад омикрон бүртгэгдээгүй. Энэ гольдролоо бариад халдварыг дотооддоо тархаахгүй байхын тулд хилийн бүсийг чангатгах хэрэгтэй. Иймээс арваннэгдүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хилийн бүсэд тандалт судалгаа хийх болсон. Агаарын тандалт, баруун, зүүн, урд, хойд хил дээр хийж буй” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button