НИЙГЭМ

Энхийг сахиулагчид Суданыг зорилоо

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны сүүлчийн буюу дөрөв дэх цуврааны бие бүрэлдэхүүн энэ сарын 19-ний өдөр эх орноосоо мордлоо.

Энхийг сахиулагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг болон АУГ-ын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн албан тушаалтнууд хүндэтгэн үдэж, амжилт хүссэн юм.

ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг “Та бүхэн ажиллагааны өмнөх сургалтад амжилттай хамрагдсан. Мөн сургалтын дараагийн шатанд ЗХЖШ-ын удирдлагаас даалгасан өөрийгөө хөгжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, дархлаажуулалтад бүрэн хамрагдах, хувийн бэлтгэлээ бүрэн хангах үүргийг амжилттай гүйцэтгэсэнд талархал дэвшүүлье.

Ирэх жил бид монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг ёслон тэмдэглэнэ. Энэхүү түүхт ойг Та бүхэн арвин их амжилтаар угтаж, үүргээ үлгэр жишээ гүйцэтгэн өөрсдийн бодит хувь нэмрээ оруулна гэдэгт ЗХЖШ-ын удирдлага итгэл төгс байна” гэв.

Ийнхүү БНӨСУ-д үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальон бүрэн бүрэлдэхүүнээр ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэхээр мордлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x