НИЙГЭМ

Сүүлийн долоо хоногт гал түймрийн 45 дуудлага бүртгэгдлээ

Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 13-19-ний өдрүүдэд ахуйн гал түймрийн 45, аврах ажиллагааны нэг буюу нийт 46 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагаар нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын алба хаагчид ажиллан, гал түймрийн утаажилтын бүсээс 20 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос хоёр иргэнийг аварч, 450 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Он гарсаар арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1532, аврах ажиллагааны 196 буюу нийт 1728 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15,1%-иар буурсан үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button