СПОРТ
Дэлхийн дэвжээнд Монголоо мандуулсан “Дөрвөн цэцэг”

Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж, мандуулсан “Дөрвөн цэцэг” хамтдаа зогсож буйг уншигч та харж байна.
Тэд бол чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг, жүдо бөхийн дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, хүндийг өргөлтийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Анхцэцэг, бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга, Гавьяат тамирчин Г.Угалзцэцэг.
“Цэцэг” гэдэг нэр орсон дөрвөн тамирчин спортын төрлөөр дэлхийн аварга болж, дэлхийд Монголоо мандуулсаар байгаа нь бахархахгүй, бахдахгүй байхын аргагүй амжилт.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргье. Ямар сайхан төгс төгөлдөр охид вэ. Улам хичээгээрэй.