СПОРТ

Эмэгтэй хүн мөн гэж нотолсон ч хүмүүс итгэсэнгүй

-Эмэгтэй.

 -Үгүй ээ, эрэгтэй. Ийм нэгэн маргаан БНХАУ-д болсон хөнгөн атлетикийн аварга шалгаруулах тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн хооронд болжээ. Тэмцээний 400 метрийн зайд түрүүлсэн Ляо Мэньсю, мөнгөн медаль авсан Тун Цзенхуань нарын хүйсэнд эргэлзсэн нь тэр.

Тэд сарын өмнө 4х100 метрийн буухиа уралдаанд мөн түрүүлсэн. Тэр үеэс л хүмүүсийн дунд ийм хар төрсөн гэнэ. “Ямар ч эмэгтэйлэг шинжгүй” гэж гайхсан хөгжөөн дэмжигчид төдийгүй өрсөлдөгчид нь Хятадын хөнгөн атлетикийн холбоонд гомдол гаргажээ. Үүний дагуу тус холбооныхон шинжлээд дээрх хоёр тамирчин эмэгтэй болохыг нь баталсан юм.

Тэгсэн ч хүмүүс тэднийг эмэгтэй гэдэгт итгэсэнгүй. “Эрэгтэйлэг” хоёр тамирчин доорх ярилцлагыг өгсний дараа хүмүүсийн тэднийг эрэгтэй гэж хардах хүмүүсийн тоо улам нэмэгджээ.

https://www.youtube.com/watch?time_continue=73&v=CJeYmHogTGY

Хятадын хөгжөөн дэмжигчдэд хоёр таамаг бий. Нэг нь дээрх хоёр тамирчин дааврын бэлдмэл их хэмжээгээр хэрэглэсэн. Нөгөө нь генетикийн өөрчлөлттэй гэх таамаг юм.

Спортын ертөнцөд ийм тохиолдол анхных биш. Өмнөд Африкийн тамирчин Кастер Семеняг өдгөө ч эрэгтэй гэж хардах хүн олон. Швейцарийн шүүхээс түүний тестостерон дааврын түвшин хэт их байгааг тогтоосон юм.

Б.БУЯНДАЛАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button