Нийгмийн

"Нөлөөлөгч хүүхдүүдийг бэлтгэж, тэдний үгээр хуулийн суурийг босгоно”

Арванхоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд “Хүүхдийн оролцооны байгууллагагуудын үндэсний зөвлөгөөн” болж буй. Эл зөвлөгөөн нь сүүлийн гурван жилийн турш зохиогдоогүйг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж онцлон хэлж байсан юм. Харин энэ жил “Хүүхдийн амьдралын бүхий л талбарт хүүхдийн оролцоог тодорхойлох, хүүхдийн төлөө хийж байгаа ажлуудыг хүүхдийн нүдээр харж, үнэлэх, тэдэнд тулгамдсан асуудлыг бодлого шийдвэртээ тусгах зорилго бүхий хөтөлбөр” болж байгаагаараа онцлогтой аж.

Хүүхдийг оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөний нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа үг хэлсэн бөгөөд “Хүүхдүүд та бүхнийг ээлгүй орчин байлгадагт эгч нь том хүний үүднээс уучлалт хүсье” хэмээн хүндэтгэл, хариуцлагын үгээр эхлүүлсэн түүнээс цөөн асуултад хариулт авлаа.

А.АРИУНЗАЯА: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САНГ БАЙГУУЛСАН

-Сүүлийн гурван жилд зохиогдоогүй хөтөлбөр энэ жил болж байна. Үүний ач холбогдлыг хэрхэн харж, дүгнэж байна вэ?

-21 аймаг есөн дүүргийн хүүхдийн оролцооны байгууллага болон аймгуудыг төлөөлж хүүхдүүд ирсэн. Оролцооны байгууллагын ач холбогдол нь хүүхэд том хүнтэй зовлон жаргалаа ярихаас илүүтэй, үе тэнгийнхэнтэйгээ ярилцах нь илүү байдаг. Тиймээс оролцооны байгууллагууд үүнд хэрхэн анхаарч, тэднийг зөв залж, чиглүүлэх ач холбогдолтой. Бүх хүүхдүүдэд хүрч ажиллах Монголын нөхцөлд хүнд учир аймаг аймгийн төлөөлөл хүүхдүүдийг эрчимжүүлэх нь чухал гэж үзсэн. Хүүхэд хөгжлийн асуудал зөвхөн манай яамны асуудал биш.

-Оролцоог идэвхжүүлэхийн тулд ХНХЯ ямар ажлуудыг хиййж байгаа вэ?

-Манай яам Гэр бүл хүүхэд залуучуудын төвийг 21 аймаг есөн дүүрэгтээ салбарлуулсан. Энэ салбаруудаараа дамжуулан сард нэг удаа хүүхдийг сонсох, идэвхжүүлэх ажлуудыг хийж байгаа. Улсын хэмжээнд хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахлан явуулдаг. Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв зарим аймгуудад байгуулагдсан. Байгуулагдаагүй үлдсэн аймгуудыг тойргоос нь сонгогдсон гишүүдээр дамжуулан байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулан явуулахад дэмжихээр төлөвлөж буй.

-Үүнд их хэмжээний төсөв зарцуулагдана. Төсөвт өртгийн асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Энэ жил бид хүүхдийн төлөө сан байгуулсан. Санхүүжилтээ ТББ үүсгэж хандивын тоглолт хийсэн юм. Үүнээс 2.3 тэрбум төгрөг цугласан. Мөн Авто тээврийн үндэсний төвөөс азын дугаар борлуулж орлогоо энэ санд төвлөрүүлсэн мөнгө нь гурван тэрбум хүрч байгаа. Эдгээрээс гадна хандивууд байгаа бөгөөд улсын төсвөөс ч дэмжлэг үзүүлэх зэргээр орлогын бүрдүүлэлт явж байна.

-Энэ сан ямар зорилго, чиглэлтэй вэ, хүүхдэд зориулсан ажиллагаа бүрийн зардал энэ сангаас гарна гэсэн үг үү?

-Энэ сан гурван чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулахаар хуульчилсан. Нэгдүгээрт, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтууд хоёрдугаарт, олон улсын тэмцээн наадамд амжилттай оролцож ирсэн хүүхдэд шагнал урамшуулал өгөх, гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон улсын тэмцээн уралдаанд орох мандатаа авсан бол бэлтгэлээ хангахад нь туслах, хамт яваа хүнийх нь зардлыг гаргах гэсэн чиглэлээр энэ санг зохицуулж байна.

Б.ДОЛЖИНХОРОЛ: ХҮҮДИЙН АХУЙН ОСЛЫН БУУРУУЛАХАД ЧИГЛЭХ ЧУХАЛ

Энэ хөтөлбөрт хүүхэд хамгааллын ажил явуулдаг дийлэнх байгууллагууд чуулсан бөгөөд Онцгой байдлын Ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хүүхэд хамгааллын сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Должинхоролоос хүүхдүүд ахуйн ослоос өөрийгөө хамгаалж чадаж байгаа юу хэмээн асуухад “Хүүхдүүд ахуйн осол гэмтлээс өөрийгөө хамгаалж чадахгүй байх тохиолдол их. Тиймд ОБЕГ-аас хүүхдүүдэд гол үертэй байхад яах ёстойв, гал гарвал яах вэ зэрэг ахуйн осолд өртүүлэхгүй байх, өртсөн тохиолдолд хэрхэн аюулаас аврагдах гарц зэргээр сургалтыг тогтмол явуулдаг” гэлээ.

ЖУ СҮН ХЁН: МОНГОЛ УЛС ХҮҮХДҮҮДИЙН ҮГИЙН ТУСГАН АВЧ, ХУУЛИЙН ҮНДЭСЛЭЛЭЭ БОЛГОХ НЬ ЗҮЙ

Good Neighbors олон улсын байгууллага нь 1991 онд БНСУ-д байгуулагдсан. Дэлхийн 48 оронд салбарлан ажиллагаа явуулж байна. 2006 онд Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулан ажиллаж байгаа. Одоогийн байдлаар нийслэлийн зургаан дүүрэг, Дархан хотод боловсрол, эрүүл мэнд, ундны усны эрүүл ахуйн чиглэлд анхааран ажиллаж буй. Харин Good Neighbors олон улсын байгууллага Монгол дахь салбарын захирал Жу Сүн Хён өнөөдрийн ажиллагаар хэрхэн харж дүгнэж, цаашид хэрхэх талаар ийн хэллээ.

-Танай байгууллага хүүхдийн эрхийн асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Good Neighbors олон улсын байгууллага хүүхдийн эрх хамгаалал, оролцоог дэмжихэд анхаарч байгаа. Энэ анхаарал голчлон ЕБС-ийн хүүхдүүд рүү чиглэж хүүхдийн эрхийн клубийн ажиллагаа явуулаад буй. Энэ клубийн ажиллагаагаар дамжуулан хүүхдүүдэд өөрсдийн эрхийг нь мэдүүлж, эрхээ хэрхэн хамгаалж, дуу хоолойгоо бусдад хүргэх талд нь түлхүү ажиллаж байгаа. Харин сургалтад хамрагдсан хүүхдүүд эрхээ хамгаалахын тулд хүүхэд юу хийх, хэрэв сэтгэл зүй нь гэмтсэн бол хаана хандах зэргийг голчилж байна.

-Энэ жилийн хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөний ач холбогдлын та хэрхэн харж байна вэ?

-Өнөөдрийн ажиллагаанд оролцоогоор нь дамжуулан тэдний эрхийг мэдүүлэхэд чиглэж байна гэж ойлгож байгаа. Энэ чуулганд оролцож байгаадаа баяртай байна. Хүүхдийн эрхийн конвенцод хүүхдийг өөрийг нь оролцуулах гэж тусгасан байдаг. Харин энэ уулзалт яг тийм болж байгаа учраас ихээхэн үр дүн гарахаар юм байна хэмээн баярлаж байгаа.

-Монгол Улс хүүхэд хамгаалал болон хөгжүүлэх чиглэлд юун дээр анхаарах ёстой харагдаж байна вэ, бусад улсаас юугаараа ялгаатай байгаад байна вэ?

-Нэгдүгээр өнөөдрийнх шиг ийм ажиллагаа явуулахын тулд төрийн болон төрийн бус байгууллагууд маш их хичээж ажиллаж байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсад хүүхдийн эрхийн зөрчил их гардаг. Үүний суурь нөхцөлийг авч үзвэл хүүхдийн эрхийн талаарх мэдлэг мэдээлэл муутайгаас болдог. Тиймээс яг өнөөдрийн шиг ийм ажиллагааг ихээр зохион байгуулж хүүхдүүдийг идэвхжүүлж нөлөөлөгч болгох нь чухал. Түүнчлэн хүүхдүүд өөрсдийнхөө дуу хоолойг илэрхийлж дуу хоолойгоо илэрхийлэн дуугарвал түүнд зориулсан хуулийн зохицуулалтуудыг хийх чухал байгаа.

СУРАГЧИД: БИД ЭНДЭЭС СУРСАН МЭДЛЭГЭЭ АЙМГИЙНХАА ХҮҮХДҮҮДЭД МЕНТОРЛОНО

Сургалт зохион байгуулагчид болон хүүхдийн эрхийг хамгаалан ажиллаж буй зарим байгууллагууд дээрх мэдээллийг өгч уулзалтыг дүгнэсэн бол Сүхбаатар аймгийг төлөөлөн ирсэн аравдугаар ангийн сурагч Ж.Мөнхчимэгээс уулзалт хөтөлбөрийн ач холбогдлыг асуухад “Энд дандаа оролцооны байгууллагуудад идэвхтэй байдаг хүүхдүүд цугласан байна. Бид цуглаад өөрсдийн хийж байгаа ажлуудаа бусад аймгийн хүүхдүүдэд хуваалцаж, мөн өөр аймгийн хүүхдүүдээс суралцахаар ирсэн. Түүнчлэн эндээс гарсан асуудал, эргэлзээтэй зүйлсдээ томчуудаас туслалцаа авч шийдүүлэхээр ирсэн” гэсэн юм.

Харин Дорнод аймгийн 11-р ангийн сурагч Г.Ариунгоогоос лавлахад “Энэ чуулганд оролцохоор анх удаа Найрамдал зусланд ирлээ. Их гоё байна. Хүүхдийн оролцооны байгууллагууд нийт хүүхдүүдийн аравны нэгт л хүрч ажиллаж байгаа гэсэн тоон  судалгаа байдаг. Тиймээс бусад хүрч чадахгүй байгаа хүүхдүүддээ хүрэхийн тулд үе тэнгийн нөлөөлөгч болох гэж Дорнод аймгийн Улаан загалмайг төлөөлөн ирсэн. Энд ирж, өөр шигээ бусад хүүхдүүдийн төлөө гэсэн сэтгэлтэй хүүхдүүдтэй нэгдэн зогсож байгаа нь маш их хүч өгч байна. Хүүхдүүд хөгжихийн тулд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ хөгжүүлж байх чухал. Бидний үеийнхэн ирээдүйдээ их анхаардаг. Тиймээс энэ сургалтаас ихийг сурна гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Сурсан мэдсэн, ойлгосон зүйлээ аймгийнхаа хүүхдүүдэд таниулж мэдүүлэхийг хүсэж байгаа” гэв.

Б.УУГАНБАЯР: ХҮҮХДҮҮД УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР ЦАНГАЧИХСАН БАЙНА

Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээний зохицуулагч Б.Ууганбаяр

Бүх аймгуудаас төлөөлөл ирсэн. Гурван жил тэдний дуу хоолойг сонсох ажил явагдаагүй учраас энэ жилийн ажил үнэхээр чухал, бидний цаашдын ажлын чиглэлийг зааж өгнө гэж ойлгож болно. Тиймээс ирсэн хүүхдүүд маань ийм уулзалтаар маш цангачихсан нь харагдаж байна. Өөрсдийн бэлтгэсэн илтгэлдээ анхаарч, ач холбогдол өгсөн байна. Монгол Улсад 4000 орчин хүүхдийн бүлгэм клубууд байгуулагдсан байна. Тиймээс тэднийг зөв чиглүүлэх нь маш чухал.

Эндээс олсон мэдлэгээ бизнесийнхэн болон орон нутгийн нөлөө бүхий хүмүүст танилцуулж, тэднийг бас чиглүүлдэг.

-Энэ жилийн уулзалт хөтөлбөр өмнөх жилүүдээс ямар онцлог давуу талтай байна вэ?

-Хүүхдүүдийн сонирхолд нийцсэн өөрсдийнх нь харсан өнцгөөр нь төсөл боловсруулж, багаар ажиллуулна. Үүнд нь тулгуурлан мэргэжлийн хүмүүс зааж зөвлөж төсөл хөтөлбөр боловсруулах талд анхаарна. Тиймээс хүүхдүүд маань цаашид чанартай төсөл боловсруулж хөтөлбөр гаргадаг болчихвол орон нутагтаа очоод нөлөөлж зөв удирдагчид байж чадна гэж харсан.

Энэ удаагийн хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөний онцлог нь Хүүдийн оролцооны зураглал, НҮБ-ийн хүүхдийн эрхийн хорооны мэдээлэл хүргүүлэх журмын тухай гуравдугаар нэмэлт протоколын зөвлөмжийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хүүхдүүдээр хэлэлцүүлж санал авна. Үүнээс гадна хүүхдийн хөгжил оролцоог ямар байдлаар яаж дэмжих вэ гэдгийг бодлогын баримт бичгээр батална. Мөн мэдээлэл хүргүүлэх журмаар хүүхдэд хэнд хаана, ямар үе шатаар хандах вэ үүнийг хэн шийдэх вэ гэдгийг хүүхдүүдээс санал аван батлах юм. Хүүхэдтэй холбоотой бүхий л зүйлд тэдний саналын авч байхыг зорьж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-21 09:25

Хүүхдийн асуудлаар худлаа хий дэмий л ярьцгаах п
Юм. Үр дүн нь хаана бна

Зочин
Зочин
2021-12-21 09:26

Ийм худлаа хур�##� цуглаан хийж бхаар эрх нь зөрчигдөж бгаа олон мянган хүүхдийн асуудлаа анхаараач ээ

хэхэ
хэхэ
2021-12-21 22:55

солиотой юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button