ТОДРУУЛГА: Энхийг сахиулагчдаас омикрон вирус илрээгүй

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 болон 11 ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний ээлжээ солилцож, эх орондоо ирээд байв. Харин тэдгээр энхийг сахиулагчдаас коронавирусийн омикрон хувилбар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд түгэв.
Иймд УОК-ын эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяраас тодруулахад "Шинжилгээний хариу нь гараагүй байгаа. Хэрэв шинжилгээний хариу нь эерэг гарах юм бол мутаци вирус илрүүлдэг тусгай оношлуураар үзнэ. Үүний дараагаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд ген дараалал тогтооно. Иргэд цахимд худал мэдээлэл тарааж байгаа нь нийгмийг айдаст автуулах сөрөг талтай” гэлээ.
Цэргийн багийн нэгдүгээр цуврааны бие бүрэлдэхүүн 2021 оны аравдугаар сарын 20, хоёр дахь цуврааны бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 8, гурав дахь цуврааны бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 27-ны өдөр эх орондоо ирээд байсан юм. Харин дөрөв дэх цуврааны бүрэлдэхүүн өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний эх орондоо ирсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.