Нийгмийн
Эгийн голын усанд 200 үхэр боогдсоноос 20 нь хорогджээ
Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн Шолын-Ам гэдэг газарт иргэн Ц-ийн 200 үхэр Эгийн голын усанд боогдсон тухай дуудлагыг өчигдөр/2021.12.20/ Онцгой байдлын албанд ирүүлжээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 65 үхрийг гаргаж мөн өдрийн 20:03 цагт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул түр зогсоосон байна. Улмаар өнөөдөр 07:00 цагаас аврах ажиллагааг дахин эхлүүлжээ. Усанд боогдсон үхрүүдээс 20 нь хорогджээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.