Нийгмийн
Шаварт суусан хоёр иргэний амийг онцгойгийнхон аврав
Увс аймгийн Зүүнхангай сумын Жаргалант багийн Цавдан гэдэг газар автомашин шаварт суусан, тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө завхан аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид болон тус сумын эмнэлгийн мэргэжилтнүүд тухайн газар очиход, Завхан аймгийн төвөөс Тэс сумын чиглэлд зорчин явсан иргэн Ч-ын эзэмшлийн “Фургон” загварын автомашин тэнхлэгээрээ цас, шаварт тулсан байжээ. Улмаар тэд тус автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул автомашиныг орхин, жолооч 45 настай Ч, зорчигч 50 настай Ц нарыг гал унтраах анги руугаа авч явсан байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.