Нийгмийн

Элчин сайд Д.Гансүх итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дамдины Гансүх 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Гансүх Ерөнхийлөгч М.Земанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, эрүүл энхийг хүсэхийн зэрэгцээ Монгол, Чехийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бататган бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Ерөнхийлөгч М.Земан манай оронд айлчилснаа дурдаж, Монгол их сайхан орон байсныг дурсан Элчин сайдад ажлын амжилт хүсэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button