Нийгмийн

ЭМЯ: Монгол Улс “Омикрон” хувилбарыг илрүүлэх технологийн боломжтой

Гадаадаас Монгол Улсад ирсэн хоёр иргэнээс “Омикрон” хувилбар илэрсэн гэх мэдээлэл өнөөдөр цацагдсан. Эл мэдээллийг ЭМЯ-наас үгүйсгэсэн юм. ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “XI сараас хойш 54 удаагийн нислэгээр 5000 гаруй иргэн манай улсад ирлээ. Бүх иргэнээс PCR шинжилгээ авч байна. Эерэг гарсан иргэдийг тусгаарлан, вирусийн генийн дараалал тогтоох нарийн шинжилгээ авч байгаа. Эл шинжилгээгээр Монголд “Омикрон” хувилбар илрээгүй.

Вирусийн генийн дараалал тогтоох нэг лабораторийг ХӨСҮТ-д байгуулсан. Энд ажиллах гурван эмч Японд сураад ирсэн. Японы Засгийн газрын дэмжлэгээр дахиад хоёрыг лабораторийг удахгүй ашиглалтад оруулна. Монгол Улс “Омикрон” хувилбарыг илрүүлэх технологийн боломжтой” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button