НИЙГЭМ

Хил орчмын бүс нутгийн асуудлаар хуралдлаа

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод Хэргийн яам хоорондын “Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан ажлын хэсэг”-ийн ээлжит хурал Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд цахимаар зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх хяналтын арга хэмжээг чангатгах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түхий эдийн хууль бус эргэлтэд холбогдсонд сэжиглэгдэж байгаа этгээд болон хоёр улсын нутаг дэвсгэр дээр эргэлтэд оруулахад хориотой бодисын талаарх мэдээлэл солилцооны тухай;

Цагдаагийн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлийн хамтын ажиллагааны тухай;

Хил орчмын бүс нутгийн шуурхай байдлын нөхцөл байдлын тухай;

Мал хулгайлахтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх тухай тус тус хэлэлцсэн юм.

Мөн Монгол Улс болон Оросын Холбооны Улсын хил орчмын бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл, санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button