НИЙГЭМ

“Алтан гадас” хүртсэн ТҮК-ийн ажилчдад шүд үнэгүй хийж өгчээ

Өнгөрөгч сард “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасан ТҮК-ийн ажилтан Н.Батмөнх олны хайр хүндэтгэлийг хүлээсэн. Түүнд зориулж сайн дураараа одонгийн найрыг нь зохион байгуулах, найран дээр дуулах хүмүүс олноороо гарч ирсэн билээ.

Тэдний нэг болох иргэн О.Ширмэнхүү өөрийн твиттер хуудастаа ийн бичжээ:

“Нүдээ олсон шагналтан ТҮК-ийн гурван ах маань миний бичсэн дугаараар холбогдож, шүдээ хийлгэхээр боллоо. Шүдийг нь үнэгүй хийж өгөхөд туслалцаа үзүүлсэн Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв эмнэлгийнхэнд баярлалаа”.

О.Ширмэнхүү Н.Батмөнх болон бусад ТҮК-ийн ажилтнуудад шүд хийлгэхэд нь туслахаар шийдэж, гар утсаа сошиал орчинд байршуулаад байсан юм. Үүнийх нь мөрөөр тэд холбогдож, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв эмнэлэгт шүд хийлгэцгээжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-22 11:33

Юу нь болохгүй байна юу байна түүгээрээ дайл гэдэг байхаа ...

Зочин
Зочин
2021-12-22 11:33

Доромжилчих юм байна лдаа

Зочин
Зочин
2021-12-22 11:35

Ymar mundag ym be. Ajild ni amjilt xvsi

Холбоотой мэдээ

Back to top button