Дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн ажил амжилттай хэрэгжиж байна

“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн төмрийн хүдрийн ил уурхай нь 2021 оны дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт орших Цагаан Зүрийн гол нэртэй газарт 15 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 5 га газарт биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр 2021 оны 8 сард “Эв Энержи” ХХК-тай 3 сарын хугацаатай гэрээ байгуулж, өнгөрсөн хугацаанд төлөвлөгөөний дагуу нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсээр байсан билээ.
Өнгөрсөн Пүрэв гараг буюу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Засаг даргын тамгын газрын гишүүдийн бүрэлдэхүүнтэй нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авах комисс техникийн нөхөн сэргээлт хийсэн 15 га талбайд очиж танилцан, хүлээж авлаа.
5 га талбайд хийх биологийн нөхөн сэргээлтийн ажлыг Хүдэр сумын ойн ангитай гурвалсан гэрээ байгуулж, 2022 оны 5 сард хийхээр төлөвлөж байна.
2020 онд уг Цагаан Зүрийн гол нэртэй газарт 15 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг “Эв Энержи” ХХК нь чанартай сайн үнэлгээтэй хийж, хүлээлгэж өгч байсан билээ. Энэ өдөр 2020 оны дүйцүүлэн хамгаалах нөхөн сэргээлт хийсэн газарт очиж өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. Жилийн өмнө улаан шороогоор урсаж байсан гол тунгалаг сайхан урсацтай болж, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд өвс ногоо ургасан байдалтай байлаа. Нөхөн сэргээлтийн ачаар байгаль дэлхий сэргэж, урьдын хэвэндээ орж байгааг харахад сайхан байна.
“Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр” ХК
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.