Нийгмийн
Б.Болдсайхан эмч Дархан хотод зүрх, нүдний оношлогоо хийнэ

Сонгдо эмнэлгийн захирал, Зүрхний эмч Б.Болдсайхан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оноос хэрэгжүүлж 300 орчим хүүхдэд амьдрал бэлэглэсэн. Тэгвэл энэ сарын 25, 26-ны өдрүүдэд Дархан аймагт “Хязгаараас чинад” төслөө хэрэгжүүлэн үзлэг хийх юм. Ингэхдээ зүрхний хагалгааны заалттай хүүхэд болон том хүнд үйлчилнэ. Мөн нүдний мэс заслын эмч үзлэг хийнэ.
Багийн бүрэлдэхүүнд зүрхний мэргэшсэн зургаан эмч, нүдний нэг эмч очихоор төлөвлөсөн аж.
Тус багийнхан өнгөрсөн долоо хоногт буюу арванхоёрдугаар сарын 16-20-ны өдрүүдэд “Хязгаараас чинад” нэртэй төслийнхөө хүрээнд Сүхбаатар аймгийн нутгаар явж, зүрхний хагалгааны заалттай хүүхэд, том хүнийг үзээд байв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болдсайхан эмч энх тунх байвал ард олон бидэнд бурханы хишиг шүү. Эрүүл энх амжилт хүсэе.