Б.Сайнбаяр: Төр эрхийг нь өгвөл олон нийт, сэтгүүлчидтэй хамт шатахууныг шинжилнэ

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооноос шатахууны чанар, стандартын асуудлаар мэдээлэл хийлээ.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр хэлэхдээ "12-р сарын 22-нд шатахууны үнийг чөлөөлөх шийдвэр гарснаас хойш үнэ огцом өсөөд байна.
2021 оны гаалиар оруулж ирэх керосин, нафта буюу тоо хэмжээ нь 30-40 хувь багассан. Баян-Өлгий, Ховдын боомтоор гарал үүсэл нь тодорхойгүй шатахууныг оруулж ирэн Улаанбаатар хот руу зөөж байгаа учраас чанаргүй шатахуун худалдаалж буйг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо цар тахлын үед судалсан. Тусгай зөвшөөрөлтэй долоон компаниа байдаг ба өмнө нь хольж борлуулж байсныг МХЕГ шалган илрүүлж байсан. Одоо гарал үүсэл нь тодорхойгүй шатахуун буюу жижиг үйлдвэрээс авто замаар оруулж ирснийг Улаанбаатарт авч ирж зарж байна. Баян-Өлгийд АИ92 шатахуун 2580 төгрөг, харин Ховдод 2600 төгрөг байна.
Бид шатахууны чанарын шалгалтыг тогтмол хийж өгье, хэрэглэгчдэд тодорхой сонголттой байх нөхцөлийг нь бүрдүүлье гэсэн саналыг хэлсэн. Төрийн үүрэг ч гэлээ хэрэв шатахууны чанарын талаарх мэдээллийн үнэн зөвийг иргэдэд нээлттэй мэдээлэх боломжгүй байвал бидэнд эрхийг нь өгч болно. Хэрэв төр эрхийг нь өгвөл олон нийт, сэтгүүлчидтэй хамтран шатахууныг шинжилж мэдээллийг нээлттэй болгох боломжтой” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв байна. Шатахуунд олон нийтийн хян�##�т �######�шгүй хэрэгтэй. Төрд ч амар биздээ элдэв хэл аманд орохнүй
Нийтийн хэрэгцээ шаардлагаар шинжилж болдоггүй юмуу, заав�##� төрийн зөвшөөрөл байдаг нь ямар учиртай юм бол.