Ц.Цогтсугар: Хүчээр архи уулгахыг завдвал хүчирхийлэл хэмээн хуульчилж өгөөч

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэгээс Архины зохистой хэрэглээг бий болгох саналын агуулга, Монгол Улсын гурван бүсэд албадан эмчилгээний төв барих талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МЭХН-ийн ерөнхийлөгч Ц.Цогтсугар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "ДЭМБ-аас нэг хүнд ногдох архины хэрэглээг есөн литрээс хэтэрвэл аюултай гэж үздэг. Гэвч Монгол Улсын нэг хүнд 28 болон түүнээс дээш литр архи ногддог. Тиймээс архийг голчлон хэрэглэдэг эр хүйстэй хүмүүс эмэгтэйчүүдээс бага насалдаг гэсэн тоон судалдгаа бий. Тухайлбал эрчүүд эмэгтэйчүүдээс есөн насаар бага насалдаг байна.
Архинаас гаргах гурван төв байгуулах нь багадаж байна. Дөрөв байвал зохилтой. Энэ нь оюун санааны төв байвал ажиллагаагаа хэвийн аваад л явчихна. Ард иргэдийг архинаас гаргахын тулд төр бидэнтэй хамтарч ажиллаасай, дэмнээсэй гэж боддог.
Төрийн ордонд архинаас гарсан 1000 залуусын чуулган хийхэд бэлэн. Архидан согтуурахтай тэмцэх хуульд зохисгүй заалтууд байдаг. Архинаас гаргадаг эм, бэлдмэл байдаггүй. Донтож байгаа нь зан үйлийн шинжтэй эмгэг учраас төв байгуулах шаардлагатай байдаг. Архины хэрэглээгүй залуу үеийг би болгохыг бид хүсэж байна. Архидан согтуурахтай тэмцэх хуульд албадан эмчилгээнд явуулахдаа эхнэрээр нь өргөдөл гаргуулан шийдвэрлэж гэр бүлийн итгэлцэл, халуун дулаан, дотно холбоог тасалж, төрийн нэрийн өмнөөс шийдвэрлэж чадахгүй сул дорой заалт хэлэлцэж байгааг өөрчлөх саналтай байна.
Түүнчлэн архинд донтсон хүмүүс хэн нэгний шахалтаар архи ууж эхэлсэн байдаг. Сэтгэлийн юм, даргын өгсөн юм зэргээр хэн нэгэнд архийг хүсээгүй байхад нь хүчээр уулгах оролдлогыг хуульд архи хэрэглээний хүчирхийлэл гэж томьёолоод өгөхийг хүсэж байна” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв. Монголчуудын нэг муухай зан нь дандаа хүнийг архиар шахна уухгүй бол хамгийн адагын хүн болно. Тэгээд архичин болвол муу хэлнэ ёстой муухай.
Mash zow sanaa shuu. Iim huuli sohtuu mongolchuudad dutagdaad bn.demjij bn.sain dur esgej shahaj gudartsgaadgaa bolij shahsan 1 nd ni huuli uilchilj baiwal arai uchir utgatai es zuitei bolnoo ene zow tolgoirii ni ortol huuli batal
mash zuv sanal gargaj bna zorigtoi huulia uurchluh heregtei shuu demjij bna