Нийгмийн
Өмнөговь аймгийн Манлай сумын ойд залуу бөх С.Доржпалам түрүүлэв

Улсын арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны төрсөн нутаг, Өмнөговь аймгийн Манлай сумыг үүсгэн байгуулсны 97 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болов.
Эл барилдаанд аймгийн заан Ц.Анхбаяр нараар манлайлуулсан бөхчүүд барилдсанаас Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, залуу бөх С.Доржпалам түрүүлж, Манлай сумын харьяат, сумын заан А.Баяртогтох үзүүрлэлээ. Улмаар С.Доржпалам сумын заан болжээ.
Их шөвөгт Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, аймгийн харцага Т.Төгсдөлгөөн, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат сумын заан М.Буяндэлгэр нар шөвгөрөв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.