Нийгмийн
Жүдогийн УАШТ-д Х.Эрдэнэт-Од хамгийн олон удаа түрүүлжээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод маргааш эхэлнэ. Эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 29 дэх удаагийн тус тэмцээнд түрүүлсэн, амжилт гаргасан тамирчаас шигшээ багийг бүрдүүлнэ.
УАШТ-д хамгийн олон удаа түрүүлсэн жүдоч бол Гавьяат тамирчин, Гаьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од. ДАШТ-ээс медаль авсан Монголын анхны эмэгтэй жүдоч тэрбээр улсын аваргад 16 удаа түрүүлжээ.

Түүний дараа буюу хоёрдугаарт бичигдэх амжилтыг Хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ гаргасан. Өдгөө төр түшиж яваа тэрбээр улсын аваргад 12 түрүүлж, Монголынхоо шилдэг болсон юм.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.