Нийгмийн

Түймэрт өртсөн айлд иж бүрэн гэр бэлэглэлээ

Энэ сарын 24-ний өдрийн үүрийн 04 цаг орчим БГД-ийн 23 дугаар хороонд иргэн Б-гийн гэр шатаж, гэр бүлийн гишүүд өмссөн хувцастайгаа л үлдсэн. Гал гарах үеэр гэрийн эзэгтэй айл руу явж, хүүхдүүдээ хөршийндөө үлдээж, зээ нараа хөдөө явуулж таарчээ. Өмссөн хувцаснаасаа өөр эд зүйлсгүй, өвлийн ид хүйтнээр гэр оронгүй болсон эмэгтэйд Нарантуул захад гэрийн бүрээс, эд зүйлс худалдаалдаг М. Эрдэнэцэцэг бүсгүй гэр бүл хамт олноосоо таван ханатай иж бүрэн гэр хандивлалаа. Тэд яг одоо шинэ гэрээ барьж байна. Дөрвөн хүүхэдтэй, зээ нараа асардаг энэ эмэгтэйд туслахыг хүсвэл 99159778 дугаарт холбогдоорой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button