ДЭЛХИЙНИЙГЭМ

Шинэ оны бэлэг хэмээн Пак Гын Хэг 19 жилийн ялаас өршөөжээ

БНСУ буюу Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өмнөх Ерөнхийлөгч асан Пак Гын Хэд өршөөл үзүүлэх нь тодорхой боллоо. Энэ талаар тус улсын эрх баригч намын өндөр албан тушаалтан мэдээлснийг “Ёнхап” агентлаг эш татан мэдээллээ.

Өмнөд Солонгосын 18 дахь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Пак Гын Хэд шүүхээс 24 жилийн хорих ял оноосон байсан юм.

“Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ өршөөл үзүүлэх ёстой хэрэгтнүүдийн тоонд орсон” гэж эх сурвалж онцолжээ.

Өдгөө 69 настай Пак Гын Хэ нь энэ жил архаг хууч өвчний улмаас гурван ч удаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн юм. 2019 онд тэрбээр дал мөрний хагалгаанд орж байсан удаатай.

2018 оны гуравдугаар сараас хойш Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ шоронд ял эдэлж байгаа бөгөөд шүүх түүнд 24 жилийн ял ногдуулсан. Пак Гын Хэ бол дарангуйлагч гэддэг Пак Жон Хигийн охин юм. Түүнийг  авлига хээл хахуулийн хэрэгт холбоотой хэмээн буруутгасан.

Түүнийг суллаж, өршөөл үзүүлэх болсон нь шинэ оны босгон дээрх хүнд бус хэлбэртэй гэмт хэрэгтнүүдэд үзүүлдэг өршөөлийн жагсаалтад орсон тухай БНСУ-ын хэвлэлүүдэд тайлбарлажээ. Мөн түүний сэтгэцэд өөрчлөлт орсон нь ч өршөөгдөх шалтгаан болсон байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 24, 2021 11:09

24 жилийн ялаар шийтгүүлбэл хүнд бусад орохгүй нь ойлгомжтой. Харин сэгэцэд өөрчлөлт орсон гэвэл чөлөөлөгдөх ш�##�таг мөн.

Зочин
Зочин
12 сар 24, 2021 11:26

Аүгүы дээ мундаг эмэгтэйг эргүү найзаас нь болж хорьсон

Зочин
Зочин
12 сар 24, 2021 14:23

Ашгүй дэ ядаж л аав нь солонгосыг босгосон гавьяатай хүн шү

Зочин
Зочин
12 сар 24, 2021 14:23

Жинхэнэ ардчилсан орон мөн ардчилсан орны �##�бан хаагч гэж ямар байдагийг дэлхийд харуулж чадаж байна.Манай авилг�##�ч �##�бан туша�##�танууд үнэндээ ичимээр юм даа гоншигноод тэгж ч өвдөөд ингэж ч ухаан �##�даад ккк авилг�##� авч байхдаа баатарууд АТГ-р ш�##�гуулаад амьтан бологсод ккк

Зочин
Зочин
12 сар 24, 2021 14:23

Ашгүй дээ. Манай хэд шиг газар нутаг,уул уурхөйгаа хужаад өгөөд мөнгө аваад өөртөө хэрэглэчихсэн биш дээ.

Зочин
Зочин
12 сар 24, 2021 14:24

Manaihnii avilga avsan hund noogduulah yal bol huuhdiin togloom shig yum daa

Зочин
Зочин
12 сар 24, 2021 14:25

Өрөвдмөөр юмаа. Үр хүүхэд ч байхгүй хэцүү байнаа. Улс нь х�##�амжлах байлгүй.

Зочин
Зочин
12 сар 24, 2021 14:30

Хэрэг хийсэн үү,хийсэн.Ял авсан уу авсан,ялаа эдэлж байна уу эдэлж байгаа,буруугаа ойлгож гэмшсэн гэмшсэн, буруу юм огт �##�га шударга гэж энэ буюу

Зочин
Зочин
12 сар 24, 2021 14:31

Эд нар ч харин овоо хэдэн жилийн дараа өршөөдөг юм бн. Манайх ч хэдэнхэн сарын дараа өршөөдөг. Нөгөөх нь нээх гавьяа байгуулсан аятай хэлмэгдсэн энэ тэрээ гээд нааж өгнө.

Зочин
Зочин
12 сар 24, 2021 14:32

мундаг эмэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button