НИЙГЭМ
Малчид “Гэр ба байгаль” схемд нэгдэж бизнес эрхэлнэ

Малчдад уламжлалт нүүдлийн соёл, аж ахуйгаа эрхлэх явцдаа орчин үеийн дижитал технологийн тусламжтайгаар зах зээлд холбогдон аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж, нэмэлт орлого олох бизнес эрхлэгчдийн сүлжээ буюу “Гэр ба байгаль” схемийн сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулагдаж байна.
Сургалтаар малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ингэхдээ аялал жуулчлалын салбарын бие даасан оролцогч байж ашиг олдог болгох тухай асуудлыг авч хэлэлцэж байна.
Төсөл хэрэгжсэнээр Монголын малчид “Гэр ба байгаль” схемд нэгдэж, нэгдсэн сүлжээнд бүртгэгдэж, харилцах, суралцах, үйлчилгээ үзүүлэх, шинийг санаачлах боломжууд бий болно. Үр дүнд нь орон нутгийн эдийн засагт аялал жуулчлалаас оруулах хувь нэмэр өсөх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.