НИЙГЭМ

33 жил хамт амьдарч, нэг өдөр “Алтан гадас” одон хүртсэн ХОС

33 жил хамтдаа амьдарсан хосууд нэг өдөр төрийн дээд Алтан Гадас одонгоор шагнагдлаа. Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Д.Жамьян, Л.Чулуун-Эрдэнэ нар юм.

Гэрийн эзэн Д.Жамьян цэргийн мэргэжилтэй ч 1996 оноос уул уурхайн салбар руу орж одоо Оюутолгой компанийн Гүний уурхайн зөвшөөрлийн багийн ажилтнаар ажилладаг. Харин гэргий Л.Чулуун-Эрдэнэ эх барих эмэгтэйчүүд эмч мэргэжилтэй  бөгөөд 30 жилийн хугацаанд 4012 хүүхэд эх барьж авчээ. Гурвантэс сумаас ажлын гараагаа эхэлсэн энэ эмч отрын гэрт хоёр ч удаа эмэгтэйчүүдийн мэс засал хийж эх үрийн амийг аварсан гавьяатан аж.

Уул уурхайн тэргүүний ажилтан Д.Жамьян, эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Л.Чулуун-Эрдэнэ нар Алтан гадас одонг өнөөдөр /2021.12.24/ Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддоржоос гардаж авсан юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Та 2тоо халуун баяр хүргье ????????

Зочин
Зочин

Энгий ардууд төрийн шагналуудаас Алтан гадасаас өөр шагнал хүртэхгүй жишиг тогтчихлоо Гавьяат энэ тэр гээд зөндөө л шагнал бна Яагаад хоёргүй сэтгэлээр хосгүй сайхан ажилласан энгийн иргэддээ өгч болохгүй гэж Заавал алтан халбага зууж төрсөн нь авах ёстой юу

Зочин
Зочин

Сайхан байна. Жамъян гуайдаа, ханьд нь эрүүл энх, аз жаргалыг ерөөе.

мөнхжаргал
мөнхжаргал

АШГҮЙ ДЭЭ МИНИЙ НУТГИЙН УЛС БАЙНА УЛС ТӨРДӨӨ Л ЗӨВ ЗҮТГЭВЭЛ БУЙН НЬ ХАЙЙЧИХ ВЭЭ АЗ ЖАРГАЛЫГ ЕРӨӨЕ

Холбоотой мэдээ

Back to top button