Нийгмийн
"Болор цом” яруу найргийн наадмын шилдэг тав шалгарлаа

Өнөөдөр "Болор цом-39 яруу найргийн наадам болж байна. Яг одоогийн байдлаар шилдэг таван яруу найрагч шалгараад байгаа юм. Эхний даваанд 144 шүлэг ирснээс 25 нь тунаж үлдсэн бол одоогийн байдлаар таван найрагч шалгарсан байна. Энэ удаагийн наадамд Соёлын төв өргөөнд 17 цагаас эхэлсэн юм.
Үүнд:
- Б.Болорцэрэн,
- Н.Мөнхбаяр,
- Л.Моломжамц,
- Т.Бямбасүрэн,
- Д.Галсансүх
Өнгөрөгч оны “Болор цом” наадамд яруу найрагч О.Цэнд-Аюуш түрүүлсэн. Харин энэ жилийн шүүлтийг ардчилсан зарчмаар явуулна гэж Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо наадам эхлэхээс өмнө мэдээлсэн











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.