Нийгмийн

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадоржийг Хөдөлмөрийн баатар цолоор шаналаа

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Шаравын Гунгаадорж энгэрээ мялаалгажээ. Тэрбээр "Хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариаланг бие даасан салбар болж хөгжихөөс эхлэн “Атрын III аян”-ыг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулахад оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Ерөнхий сайд асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн” аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-27 16:32

Энэ арай юу

Back to top button