Нийгмийн

“Бэлтэс мөрөн” компани үйл ажиллагаагаа зогсоолоо

Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулдаг “Бэлтэс мөрөн” ХХК үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоолоо.

Учир нь мөнгөө өсгөж авах гэсэн хүсэлтэй иргэд тус компанийн гадаа хонон өнжин оочерлож, эмх замбараагүй байдал үүсээд байсан юм.

Халамж, тэтгэвэр, группын мөнгө авдаг иргэдэд чиглэн үйл ажиллагаа явуулдаг, тодруулбал иргэдээс мөнгийг авч 30 хувиар өсгөж өгдөг энэ байгууллага өнөөдөр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргалаа.

“Бэлтэсмөрөн ххк -аас мэдэгдэл гаргаж байна иргэд маш олноор үймэлдэж манай үйл ажиллагааг дахин тодорхойгүй хугацаагаар зогсоолоо иргэдийн ухамсаргүй олноор үймэлдэж байгаа нь хэвлэл мэдээллийн хараанд өртөж улсын хэмжээнд сайтуудаар яригдаж манай үйл ажиллагааны талаар ямарч ойлголтгүй байж буруушааж сөрөг хар мэдээлэл тараасанд бид бухимдалтай байна .Манай компани нь бүтэн жилийн хугацаанд хөвсгөлийн ард иргэдийг санхүүгийн хямралаас гаргахын төлөө Санхүүгийн ерөнхий хороо Хөвсгөл аймгийн цагдаагийн газар болон шалгуулах бүх газар шалгалтаа хийлгэсээр өдийг хүрсэн нэг ч болтугай өрхийг өрнөөс гаргаж нэг ч болтугай айлыг өвчин зовлонгоос нь салгаж мөнгө гэдэг зүйлийн боол биш хаан нь болж энэ ковидын өвчинтэй үед бүсээ чангалахгүй амьдрах боломжийг олгосоор бүтэн нэг жилийн нүүрийг үзээд байна дээгүүрээ дарга нар нь идэж ууж сайхан амьдарч болдог доогуураа өлсгөлөн өнчин өрөөсөн өрх толгойлсон айлууд уламл нэмэгдэж байгаа нь манай компаний энэ үйл ажиллагааг эхлэх суурь болсон . Манай компанийг буруутгаад хар мэдээлэл тавиж үйл ажиллагаа зогсоохийг хүссэн дарга нар удаа дараа манайхыг дарамталж байгаа нь ард иргэдээ ядуу байлгах сэтгэлгээтэй өөрсдөө идэж ууж хахууль авдаг нийгэмд бид амьдарч байна . Иргэд та бүхэн Өөрсдөө сонголтоо хийнэ үү . Манай үйл ажиллагааг хэвийн явуулхийг хүсэж байвал Олноор бөөгнөрч шуугилдаж хонож өнжиж байгаа энэ асуудлаа болиж компаны зүгээс гаргасан дүрмийг чанд сахиж чадвал бид үйл ажиллагаагаа дахин нээх болно !!!!” гэж мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-27 15:54

үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг гэдгийг энэ хүмүүс яг хэзээ ойлгох вэ

Зочин
Зочин
2021-12-29 12:38

onlain burguulehed yaj burtguuleg we

Dawaajaw
Dawaajaw
2022-01-11 09:35

Onlie yaj bvrtgeh we

Ж Удвал
Ж Удвал
2022-01-13 10:09

Олон ахмадын амьдр�##�д тус нэмэр болж байгаа нь үнэн бид нэг удаа үйлчлүүлсэн одоо дугаараа яаж авах вэ

Холбоотой мэдээ

Back to top button