Нийгмийн
Монгол Улс 67.3 сая малтай боллоо

Үндэсний статистикийн хороо 2021 оны мал тооллогын урьдчилсан дүн танилцуулав. Монгол улс 31.1 сая хонь, 26.5 сая ямаа, 5 сая үхэр, 4.3 сая адуу, тэмээ тоологджээ. Улмаар манай улс нийт 67.3 сая толгой малтай болов. Үхрийн тоо 6.1 хувиар буюу 288.8 мянгаар, тэмээ 4 хувиар буюу 19,1 мянган мянгаар буурчээ.
Орхон, Сэлэнгэ, Завхан, Баян-Өлгий, Дорноговь, Архангай, Булган, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Ховд, Увс, Хөвсгөл гэсэн 13 аймгийн мал өссөн бол Дархан-Уул, Говьсүмбэр, Төв, Говь-Алтай, Өмнөговь, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор аймгийнх хорогдсон байна.
Улсын хэмжээнд малынхаа тоогоор Хөвсгөл аймаг тэргүүлж, 5.9 сая мал тоолуулав.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
67+3=70