Нийгмийн

Б.Чинбат: Урлагийн гавьяат цолоо өөрийн биеэр авах боломжгүй болсондоо хүлцэл өчье

Ерөнхийлөгчийн зарилгаар хөгжмийн зохиолч, дуучин Б.Чинбатад Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгох болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Харамсалтай нь, тэрбээр коронавирус туссаны улмаас өнөөдөр шагналаа өөрийн биеэр авч чадсангүй.

Б.Чинбат “Юуны өмнө төр засаг, түмэн олондоо маш их баярлалаа.

Хөгжим гэдэг энэ агуу ертөнцөд таван настайгаасаа дурлаж өнөөг хүртэл зүтгэж байгаа өчүүхэн авьяас чадвар, хүч хөдөлмөрийг минь үнэлж Төр засаг минь Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн цолоор шагнажээ. Миний аав яг миний насан дээр Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнагдаж байсан билээ. Аав минь байсан бол хичнээн их баярлах байсан бол гэж бодож сууна.

Өнөөдөр дэлхийд нүүрлээд байгаа энэ аюулт тахлыг тойрч гарсангүй дайраад гарсан өдөр нь ингэж давхцах юм гэж хэн санах билээ. Өчигдөр 21.00 цагт миний шинжилгээний хариу эерэг гараад тэр дороо эмнэлэгт ирж хэвтсэн байна. Иргэнийхээ үүргийг биелүүлж бусдыгаа эрсдэлээс хамгаалахын тулд энэ хүндэт төрийн дээд шагналаа гардаж авах цагтаа хүрэлцэн очиж чадахгүй болсондоо төр засаг болон түмэн олон та бүхнээсээ түмэнтэй хүлцэл өчиж байна аа.

Та бүхэн минь амны хаалтаа тогтмол зүүж, хайртай хүмүүсээ эрсдэлээс хамгаалаарай” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяр хүргэе. яагаавээ бие нь зүгээр л байгаадаа

Зочин
Зочин

BAYR HURGEY

Холбоотой мэдээ

Back to top button