Нийгмийн

С.Наран: Цаашид улам хөдөлмөрлөн, зөв үлгэр дууриалал үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар поп дива, дуучин С.Наран гавьяат жүжигчин цол хүртлээ.

Тэрбээр “Гавьяат болох тэс өөр мэдрэмж юм байна. Есөн хөлт цагаан тугийнхаа дор зогсон, Гавьяат болоход их зүйл бодогдлоо. Бүх зүйлд чин сэтгэл, тэгээд урагшаа. Маш их урам авлаа.

Би урлагт маш олон жил зүтгэж байгаа. Намайг дэмжиж, хайрлаж буй бүх хүнд чин сэтгэлээсээ баярлалаа. Цаашид хөдөлмөрлөөд зөв үлгэр дууриалал үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Цаашдаа улам их хичээх хэрэгтэйг ухамсарлаж байна. Гавьяат болох гэж буйгаа өчигдөр мэдсэн. Хоёр, гурван шавь надад бий. Өөрөө маш сайн, мундаг байж бусдад юм заана.

Одоо энэ шагналыг аваад зогсож байхад “Хичээ, хичээ. Улам хичээ” гэж бодогдож байна.

Би дандаа эерэг дуу дуулахыг хүсдэг. Дуу бүхэнд минь чин сэтгэл, оюутан, хүсэл мөрөөдөл маань багтдаг” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-28 17:31

хайрцаг шиг дөрвөлжин нүүртэй

ЗочинЗочин
ЗочинЗочин
2021-12-28 22:14

Мундаг дуучиндаа баяр хүргэе.

news shuud
news shuud
2021-12-28 22:29

bayr hurgej amjilt husie

Зочин
Зочин
2021-12-29 07:03

bayar xyrgie. Uran buteeld ni amjilt xysie.

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button