Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Баярын ширээгээ засах иргэдэд 300,000 төгрөг хаанаа ч хүрэхгүй байна

Он солигдох торгон мөч тун удахгүй тохиох нь. Олон өнгийн саа чимэглэл нүдийг гялбуулж, орой нь үл үзэгдэх өндөр гацуурууд хотын хаа сайгүй сүндэрлэнэ. Сургууль, цэцэрлэгүүд амарсан эдгээр өдрүүдэд замын ачаалал харьцангуй сийрэг. Гэвч томоохон зах худалдааны төвүүд дагуух замууд түгжирчээ.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбаяр

Иргэдийн зарим нь автобуснаасаа бууж, тортой ачаагаа тэврээд хөлийн хурдаар алхална. Амнаас нь уур савсан аахилж, хоёр гар дүүрэн ачаагаа “нандин эрдэнэ мэт” элгэндээ тас тэвэрсэн харагдана. Уутнаас нь хүүхдүүддээ авсан бэлэгнийх нь чихэр цухуйжээ. Хоёр жил орчим хугацаанд халуун бүлээрээ цуглаж, шинэ оноо тэмдэглээгүй иргэдэд энэ жилийн баяр ихэд нандин байгаа нь илт. Тиймдээ ч шинэ оны босгон дээр ширээ дүүргэх амттан, хоол хүнсээ базаахаар бүгд л яаруу сандруу хөлхөлдөнө.

Тортой хүнсээ аваад урд алхах эмэгтэй утсаар ийн ярив. Дуу нь дэндүү чанга байсан учир ойр хавийн хүмүүс хамт сонсоно. “Ганц бялуу авахаар дэлгүүр орсон хэрэг алга. Хоёр цаг дугаарлаад хоосон үлдлээ. Мухар 40,000 төгрөгтэй гартал, авахаар бодсон бялуу нь дуусчихдаг байгаа. Арай том нь хэд вэ гэтэл 52,000 гэдэг юм байна. Арай үнэтэй болжээ. Хувийн үйлдвэрийн хямд бялуу л олж авахаас” хэмээн халаглана.

Цар тахлын хямралын үеэр БНХАУ хилээ хаасан нь худалдаа, наймаа эрхлэгчдэд төдий чинээ хүнд туссан нь ойлгомжтой. Гэвч хүнсний бүтээгдэхүүн эрэлттэй байгаа эдгээр өдрүүдэд зах, худалдааны төвүүдэд үнээ нэмсэн нь иргэдийн яриа, хандлагаас илэрхий. Иймд бид нөхцөл байдал ямар байгаа, цаашлаад үнэ хэр зэрэг өссөн асуудлаар “Нарантуул” зах, “Баялаг ундраа” төвөөс сурвалжилгаа бэлтгэлээ.

-ТҮҮХИЙ ЭДИЙН НӨӨЦ ХАНГАЛТГҮЙ ШАЛТГААНААР БЯЛУУНЫ НӨӨЦ БАГАСЧ, ЭРЭЛТ ИХЭСЧЭЭ-

Зах худалдааны төвүүд иргэдийн хөлд дарагджээ. Түүнийг дагаад урд байрлах автомашины зогсоол ч мөн зайгүй байв. Захаас нэлээн зайдуухан машинаа байрлуулаад, явган алхав. Тортой хүнс, хэд хэдэн бялуу давхарлаж тэвэрсэн иргэд ч байх юм. Хүн хоорондын зай барьж, халдвар хамгааллын дэглэм мөрдөх тухай энд дурдаад ч хэрэггүй.

Учир нь эл дэглэм зөвхөн цаасан дээр л үлдсэн гэлтэй. “Наран туул” захын үүдээр оров уу үгүй юу, шинэ жилийн баяртаа бэлдсэн иргэд түм бужигнана. Цар тахлын нөлөөгөөр хоёр жил гаруй хугацаанд дорвитой баярлаж чадаагүй иргэд шинэ жилийн баяртаа өндөр ач холбогдол өгөн бэлдэцгээж буй нь хүн бүрийн байр байдлаас харагдана.

Ийнхүү бид баярын ширээг чимэх гол бүтээгдэхүүн болох бялуу худалдаалах газрууд руу явлаа. Иргэдийн ихээр авдаг "Жүр Үр”, "Батбайгаль”, "Монбэйкэри”, "Талх Чихэр” зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн бялуу эдгээр өдрүүдэд ховор бараа болжээ. БНХАУ хилээ хаасантай холбогдуулан бялууны крем, чимэглэл, түүхий эдийн нөөц хангалтгүй учир тэд цөөн тооны бялуу хийж байгаа аж. Зарим нь бүр захиалгаа хаажээ. Тиймээс ч нэрийн бялуу худалдаалдаг лангуу, тасгууд олны хөлд дарагдаж, гадна нь чамгүй олон хүн дугаарласан байв.

"Бялуугүй хоцрох вий” гэх "айдас” тэдний харц, үйл хөдлөлөөс илэрхий. Тэдний дараалал дунд хүн хөл тавих зайгүй шахцалдан зогсож. Учир нь ачаалалтай газрууд “Нэг хүнд хоёроос илүү бялуу худалдахгүй” гэх бичиг наасан байв.

-БЯЛУУНЫ ҮНЭ 35,000 ТӨГРӨГӨӨС ЭХЭЛЖ, 50,000 ТӨГРӨГИЙН ХООРОНД ХЭЛБЭЛЗЭЖ БАЙНА-

Урд эгнээнд дугаарлах иргэдийн зарим нь хамаатан садан руугаа утас цохиж, "Танайх бялуу захих уу. Энд 48,000 төгрөг гэж байна” гэх яриа өрнөнө. Удсан ч үгүй шилэн хоргон дахь бялуу дуусав. Хүмүүсийн худалдан авч хэвшсэн нэрийн бялуунууд 35,000-50,000 төгрөгийн хооронд байлаа. Харин гаднын үйлдвэрийн бялуунууд 50,000-80,000 төгрөг байх юм. Хувийн үйлдвэрийн бялуунууд 25,000-40,000 хооронд хэлбэлзэнэ.

Бялуунд дугаарлах иргэдээс холдож, чихрийн тасгаар орлоо. Өнгө алагласан олон чихэр яг л гацуурын чимэглэл мэт нүд баясгана. Хатуу, зөөлөн, том, жижиг гээд төрлөөсөө шалтгаалаад 6,000-30,000 төгрөгийн хооронд байх аж. Хүмүүс ихэвчлэн 10,000-20,000 төгрөгийн чихрүүдээс багахан багаар хольж авч байлаа.

Нэг хүн дунджаар тавгийн чихэрт 15,000-25,000 төгрөгт сонголтоо хийнэ. Харин нялх хүүхдүүдээ дагуулсан нэгэн ээж аль хямд чихрийг түүж, худалдагчид 3000 төгрөг өгнө. Ойролцоогоор 100 орчим грамм чихэр авч, хүүхдүүддээ нэг нэгийг тарааж өгөөд, үлдсэнийг халаасандаа хийлээ. Чихрийн тасаг бусад тасгаас харьцангуй сийрэг байв.

Харин хиам, махан бүтээгдэхүүний тасагт хүн овоорно. Нарийн хиамнаас эхлээд утлагатай, чанамал гээд төрөл бүрийн хиам, махан бүтээгдэхүүнүүд сонголт дүүрэн байлаа. Үнийн хувьд харин нэг килограмм нь 8,000-30,000 төгрөгийн хооронд байна. Хүмүүс нарийн хиамнаас голцуу авах ч, утлагатай хиамнаас ч мөн багаханыг авч байлаа. Бид худалдагчаас зарим зүйлийг лавлавал тэрбээр тун завгүй байсан учир цөөн хариулт өгөв.

-ДУНДАЖ ОРЛОГОТОЙ АЙЛ 300,000 ТӨГРӨГТ БАЯРЫН ШИРЭЭНИЙХЭЭ ХҮНСИЙГ ЧАДАН ЯДАН АВЧ БАЙНА-

“Хэдэн сар тэг зогсолттой, арай ядан түрээсээ өгч байлаа. Баяр дөхөөд худалдан авалт харьцангуй сайжирч байна. Хэсэг ч болов наймаа сэргэсэнд баяртай байна. Манай бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн үнээс шалтгаалан кг тутамд 500 төгрөгөөр нэмэгдсэн” гэв. Нарийн ногоог эс тооцвол хүнсний ногооны үнэ хэвэндээ байв.

Нарийн ногоо, жимсний үнэ нэг үе үнэтэй байснаа бодоход харьцангуй бууж тогтворжжээ. Алим төрлөөсөө шалтгаалаад нэг килограмм нь 6,000 төгрөгөөс 18,000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ. Харин жүрж 12,000 төгрөгөөс 20,000 төгрөгийн хооронд байх юм. Усан үзэм 9,000 төгрөгөөс 20,000 төгрөг гээд янз бүр байлаа.

Өндөг нэг ширхэг 450 төгрөг бол том нь харин 500 төгрөг байв. Иргэд ихэнхдээ сагс өндөг авах ч зарим иргэд 10 ширхэгээр нь торлон авч байлаа. Цагаан будаа төрлөөсөө шалгаалан 3,500-6,000 төгрөгийн хооронд байгаа нь мөн л өмнөх үеийнхээс өссөн байв.

ДҮГНЭЛТ: Тус захаар тойрч, багахан тооцоолол хийвэл дундаж орлоготой айл 300,000 төгрөгт баярын ширээнийхээ хүнсийг чадан ядан авахаар байв. Мах, ногоо бус зөвхөн баярын хиам, салатны ногоо, хачир, амтлагч, тавгийн чихэр, өндөг зэргийг авахад 290 гаруй мянга болж байх юм. Эл тооцоололд бялуу болон хүүхдийн бэлэг ороогүй болно. Мөн үнэтэй бус дундаж, хямд төсөр бараанаас сонголтоо хийхэд л ийм дүн гарч ирнэ. Импортоор орж ирдэг амтлагчууд, гахай, тахианы мах, гурил, будаа зэргүүдийн үнэ дунджаар 2000 төгрөгөөр нэмэгдсэн байлаа. Үүнээс харахад дундаж орлоготой айл баярын ширээний хүнс, хүүхдийн бэлэг, бялуугаа авахад дунджаар 500,000 төгрөг зарлагадах нь...

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-30 08:45

ЧОНО БОРООНООР ГЭГЧЭЭР ХҮНСНИЙ ЗАХ,ХҮНСНИЙ ЗАХЫН ЛУЙВАРЧИН НАЙМААЧИД АРД ИРГЭДИЙГ ЗҮГЭЭР Л ШОРООТОЙ ХУТГАЖ ХУВХАЙ ХООСОН БОЛГОЖ ЁСТОЙ ЖИНХЭНЭ ДЭЭРЭМ БОЛЖ БАЙНА .ҮНЭХЭЭР АЙМШИГ ГЭЖ НАЙМААЧИДЫН НҮДНИЙ ХАРЦ ,ТЭР БУЗАР ШУНАЛ, ТЭР ҮНЭЭ НЭМЖ БАЙГАА ШУНАЛ ЁСТОЙ ЗҮГЭЭР ӨЛСӨГЛӨН ГАЛЗУУ БАР ГЭСЭН ҮГ. ХӨӨРХИЙ ИРГЭД ЁСТОЙ ХУВХАЙГААРАА ЭРГЭЖ БАЙНАДАА.ТҮҮНИЙ ДУНД ХӨӨРХИЙ ХӨГШЧҮҮД АМАА ШИЛЭМДЭЭД Л ЗОГСОЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР
ХӨӨРХИЙЛӨЛТЭЙ САНАГДАНА.ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖЭЭ НЭМДЭГГҮЙ Л ЮМ БАЙХДАА ЗАСГИЙН ГАЗАР ГЭСЭН УЙЛАН ДУУГАРСАН НАСТАЙЧУУД .........

Зочин
Зочин
2021-12-30 09:15

Хөл гишгэх зайгүй л байна лээ ш тээ

Зочин
Зочин
2021-12-30 09:16

Нэг орой идэж уух хүнсэгд бүтэн сарын хэрэглээгээ зарцуулдаг

Зочин
Зочин
2021-12-30 09:16

ene yumnii une nemdeg p###akuudiig bugdiig i shataaaval taarna

Зочин
Зочин
2021-12-30 09:17

yadarsan ardiigaa ingej deerlheheesee icheechee ta nar

Зочин
Зочин
2021-12-30 09:37

ene huuhdiin setgeleer mungu hiigeed ter ni buyan boldog l baihdaa huurhiis

Зочин
Зочин
2021-12-30 11:18

Баялагтаа ингэж эзэн болдог юм. Заяа чин тэ

mongol
mongol
2021-12-30 11:22

BITGII HUDALDAN AVALT HII M#LNUUDAA

Kca
Kca
2021-12-30 14:26

300к-р гоё ширээ засч чадахгүй бол баяр тэмдэглээд хэрэггүй. Төр, засгаасаа баярын бялуу, жимс ногоо, ус ундаа, чихэр шоколадаа нэхээд т�##�бай дээр жагс за юу. Арчаагүй шаарууд.

Zochin
Zochin
2021-12-30 14:49

Hvvhdiinhee anhnii shine jiliin gatsuuriig ch awch chdsngv ontsgvil bndaa

Зочин
Зочин
2021-12-30 15:55

МАХ ИМПЕКС ийн хиамнууд арай хэтэрсэн үнэ нэмжээ Энэ үйлдвэрүүд 2 жил гаран дулаан цах бусад зард�##�д хамгийн багаар л 50,60,0 сая төгрөгийн хөнгөлт чөлөөлөлт өгч байсан Гэтэл яагаад ингэж нэмж байгааг ШӨХХГ азар ч бил үү эд нар юу хийж байнаа Том аж ахуйн нэгжүүдийг хөнгөлөлт чөлөөлөлтөнд оруулахдаа үнэ өсгөсөн эсэхийг ш�##�гаад өсгөсөн бол дахин суутгах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй

Иргэн
Иргэн
2021-12-31 15:52

Ийм байгаа шүү дээ баяр болно гэхээр иргэд ач холбогдол өгч байгаа барах Худ�##�даачид нь д�##�имдуулж үнэ өсгөх шудрага юм гэж манайд байхгүй ээ!!!!

Холбоотой мэдээ

Back to top button