НИЙГЭМ

ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүдийн байршил

Улаанбаатар хотод өнөөдөр КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтын суурин 171, түр 11 цэг ажиллана.

Эдгээрт 184 багийн 851 эмч, ажилтан ажиллаж, 6,000 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-20:00 цаг хүртэл ажиллана.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 6, II тунд 24, нэмэлт сэргээх тунд 367, нийт 397 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 75 хувь, II тунгийн хамралт 71.7 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 42.1 хувь байна. Мөн 2,987 жирэмсэн эх, 12-15 насны 68,297, 16-17 насны 26,914 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдав.

Цэгүүдийн байршил:

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button