ЭДИЙН ЗАСАГ
“Мик холдинг”, "УИД”, “Цагаантолгой” компаниудын хувьцаа өсөлтөөр тэргүүллээ

Монголын хөрөнгийн биржийн хамгийн сүүлийн мэдээгээр Монгол Улсад арилжаалж буй хувьцаануудаас “Мик холдинг” ХК-ийн хувьцаа өсөлтөөрөө тэргүүлсэн тухай мэдээллээ. Тус компани хувьцаагаа багцын арилжаагаар худалдаалсан бөгөөд 14.87 хувиар өссөн гэжээ.
Түүнчлэн “Улсын их дэлгүүр” ХК-ийн хувьцаа 14.39 хувийн өсөлт үзүүлжээ. Харин гуравдугаарт “Цагаантолгой” ХК хувьцааны 12.63 хувиар өсөж тэргүүлэгч гурван хувьцаагаар тодорсон байна.
Уншигч танд өсөлтөөр тэргүүлж байгаа компаниудын мэдээллийг хүргэсэн бол эсрэгээрээ “Монгол алт” компанийн хувьцаа -13.03 хувиар унасан үзүүлэлттэй байгаа юм.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.