Нийгмийн
Н.Тавинбэх: Тавдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны төлбөрийг төрөөс даана
Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжитээр хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрчим хүчний сайд Н.Таивбэх танилцуулсан юм. Тэрбээр "2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 31-нийг хүртэл цахилгааны төлбөрийг улсаас даахаар боллоо. Өнөөдрийг байдлаар 890 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Харин цаашдын хөнгөлөлтөд улсаас 73 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа. Энэ асуудлыг уул уурхайн томоохон төслүүд хариуцахаар шийдвэрлэсэн. Дээрх хөнгөлөлтөд зөвхөн айл өрхүүд багтах бөгөөд аж ахуйн нэгж байгууллагуудад хамаарахгүй” гэлээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.