Нийгмийн
“МОНЦАМЭ” агентлагийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүллээ

Өнөөдөр Засгийн Газар ээлжитээр хуралдаж оны хамгийн сүүлийн хурлаа хийсэн юм. Энэ үеэр нийт 18 асуудлын хэлэлцэж, шийдвэрлэсэн юм. Үүний нэг нь Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлсэн нь онцлох явдал байлаа.
Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль (Шинэчилсэн найруулга)-тай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор боловсруулсан Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНЦАМЭ -агентлагийг Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдэлд шилжүүлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ?.Сайн ойлгосонгүй. Олон улсад мэдээгээ цацдаг энэ агентлагийн хараат бус байдал нь алдагдаж байгаа юм биш үү? Ерөнхийлөгч захиралыг нь томилно гэсэн үг үү? Ерөнхийлөгчөө магтан сайшаадаг мэдээ дамжуулна гэсэн үг үү ? Ерөнхийлөгчийн тамгын газраас цалин , зардлыг нь даана гэсэн үг үү?
Нэг л ухаанд бууж өгөхгүй л байна даа.Өмнө нь энэ байгууллага аль нэг газрын харьяанд явсан бил үү? Бие дааж оршиж байсан уу ? Эсвэл Засгийн газрын харьяа агентлаг байж байгаад статус нь өндөрсөж байгаа гэж ойлгох уу ?