СПОРТ
Хакухог иргэншлээс хасах зарлигийг өнөөдөр гаргаж, ГИХГ-т шилжүүлнэ

Японы мэргэжлийн сумо бөхийн 41 дэх их аварга Хакухо М.Даваажаргалын Монгол Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, ёсоор болгосон тухай мэдээлэл цацагдаад буй. Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлж буйгаар уг зарлиг албан ёсоор гараагүй бөгөөд өнөөдөр зарлиг гаргаж Гадаадын иргэн, харьяатын газар шилжүүлэх гэнэ. Ингэснээр Гадаадын иргэн харьяатын газраас хүсэлт гаргасан иргэнд зарлигийг албан ёсоор хүргүүлж, мэдэгддэг гэлээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.