ДАТА: Аймгуудад шүлхийн вакцины төсвийг харьцангуй байдлаар олгожээ

Мал эмнэлгийн ерөнхий газар орон нутгуудад “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын үйлчилгээний хөлс олгох” ажлыг гүйцэтгэжээ. Ингэхдээ нийт 13 аймагт эл хөлсийг олгосон тухай шилэн дансны хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд дурдсан байна.
Үүнээс харвал аймгуудад олгосон мөнгөн хэмжээ адил бус байгаа юм. Тухайлбал Дундговь аймагт 271,8 сая төгрөг олгосон бол Сэлэнгэ аймагт 19 сая төгрөг олгосон байх жишээтэй. Мөн Төв аймагт 215 саяыг олгож, Өмнөговь аймагт 196 сая, Өвөрхангай аймгийн мал эмнэлгийн газарт 150 орчим сая төгрөг тус тус олгожээ.
Харин малын тоогоор хамгийн олон малтай аймаг сумдаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум 662.0 мянга, Хэнтий аймгийн Хэрлэн сум 529.3 мянга, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум 523.1 мянга, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул 494.1 мянга, Архангай аймгийн Эрдэнэмандал сум 485.5 мянга мал тоолуулж малын тоогоор тэргүүлсэн гэх Үндэсний Статистикийн Хорооны тоон мэдээлэл өнгөрсөн онд гарсан байдаг аж.
Мал эмнэлгийн ерөнхий газрын шүлхийн вакцинтай холбогдуулан орон нутгуудад хуваарилсан төсвийн мэдээллийг баримт болгон хавсаргав.
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.