Одоогоос яг хоёр жилийн өмнө Шадар сайд С.Амарсайхан хотын мээр байхдаа “2021 оны зургадугаар сар гэхэд Улаанбаатар дүүжин тээвэртэй болно” гэж мэдэгдсэн байдаг. Ингэхдээ “Бүтэхгүй зүйл ярьж, иргэдийг хуурдаг цаг өнгөрсөн. Ялангуяа хотын даргын хувьд явуургүй ажил хийж болохгүй” хэмээж байв.
УРЬДАЧ МЭДЭЭЛЭЛ: ХОЛБОГДОХ ОНӨТҮГ-ЫГ ОНЫ ӨМНӨ ТАТАН БУУЛГАЛАА
Харин товлож мэдэгдсэн хугацаанаас нь жил зургаан сар өнгөрсөн ч Улаанбаатар хот түгжрэлдээ улам живсэн бол дүүжин тээврийн бүтээн байгуулалт эхэлсэнгүй. С.Амарсайхан өөрөө Шадар сайд болон дэвшиж, УИХ-ын чуулганы танхимд “Би та нарт загнуулах гэж ирээгүй шүү” хэмээн уурсаж суугаа.
Энэ төслөөс анхаарал татах хэд хэдэн өнцөг бий нь: 22.2 тэрбум төгрөгийг улсын төсвөөс хэдий нь зарлагадсан бөгөөд төсвийг хэрэгжүүлэхээр байгуулсан “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ нь жил таван сарын хугацаанд 406 саяын санхүүжилт авч, найман хүнийг хий цалинжуулсан байгаа юм.
Харин оны өмнөхөн, арванхоёрдугаар сарын 30-ны өдөр сая дурдсан ОНӨТҮГ-ыг НИТХ-ын хуралдаанаар татан буулгалаа. 2021 оны долдугаар сард байгуулагдсан эл “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ын даргаар “Гэрэгэ групп”-ийн Ерөнхийлөгч Д.Цэнд ажилласан байдаг.
НЭГ: С.АМАРСАЙХАНЫ ҮЕД БАЙГУУЛЖ, Д.ЦЭНДЭЭР АХЛУУЛСАН ОНӨТҮГ ЖИЛ ТАВАН САРД 406 САЯАР САНХҮҮЖЖЭЭ
Бүр 2018 онд, С.Амарсайхан НИТХ-ын дарга байхдаа “Миний бие Францын талтай хот төлөвлөлтийн асуудлаар ярилцсан. Дүүжин тээврийн шинэ систем хөгжүүлэхэд тус улсын сангийн яам 55 сая еврогийн санхүүжит гаргана” гэж ярьж байжээ. Мөн оны аравдугаар сард тэр Францад айлчлаад ирсэн юм. Үүнээс харахад дүүжин тээврийн төсөл нь С.Амарсайханы 2018 оноос хойш бодож явсан санаачилга мөн гэх логик уншигдаж байна.
Ингээд 2020 онд хотын даргын статусаас энэ талаар мэдээлэхдээ дүүжин тээврийн кабинуудыг хэдий нь авчирч, төв талбай дээр байршуулчихсан байсан нь ч бэлтгэл ажил сайн хийгдсэнийг илтгэнэ.
2020 онд дүүжин тээврийн төслийг эхлүүлэхтэй холбоотой, С.Амарсайханы гарын үсэгтэй А/912 дугаар захирамж гарсан ч хуулбар нь мэдээллийн сангаас устсан байдаг. Харин долдугаар сард нь НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны шийдвэрээр дээр дурдсан “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх зардал” ОНӨТҮГ-ыг анхлан байгуулсан.
Харин сарын дараа, 2020.08.31-нд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн гарын үсэгтэй А/1080 тоот тушаал гарч, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ын бүтцийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Үүний дээр, тус тушаалаар С.Амарсайханы өмнөх А/912 тоот тушаалыг буцаан хүчингүй болгосон нь анхаарал татна.
Улмаар тус газар байгуулагдсан 2020 ондоо 65 сая төгрөгийн санхүүжилт авч, зарцуулжээ.
Түүнчлэн 2021 онд 414.3 сая төгрөгийн төсөв батлуулж авчээ.
Цаашлаад 2022 онд 3.3 тэрбум, 2023 онд 1 тэрбум, 2024 онд 1.1 тэрбум төгрөгийн төсөв батлуулах санал гаргасан байна.
Нийт дүндээ, 2020-2024 он хүртэл энэ ОНӨТҮГ 5.9 буюу 6 орчим төгрөгийн санхүүжилт улсын төсвөөс татах боломжтой байжээ.
Зарцуулалт:
Уншигчдын мэдэж буйчлан, 2022-2023 оны төсвөө батлуулахаас өмнө тус ОНӨТҮГ 2021 оны арванхоёрдугаар сард татан буугдчихаад буй.
Харин үүнээсээ өмнө 2021 онд батлуулж авсан 414.3 саяын төсвөөсөө 341.4 сая төгрөгийг нь урсгал зардалд зарцуулсан байна. 2020 онд зарцуулсан 65 саятайгаа нийлбэл, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ нь татан буугдахаас өмнөх жил таван сарын хугацаандаа 406 сая төгрөгийг нэгэнт улсын төсвөөс зарцуулж амжжээ.
2021 ондоо энэ газар нийт найман хүний цалинд /нэг хүн нь ажилдаа ороогүй байсан/ 242.9 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ нь дунджаар нэг хүнийг сард 2.5 сая төгрөгөөр цалинжуулж, нийгмийн даатгалыг нь хамт төлсөн гэсэн үг.
ХОЁР: ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ Ч.ХҮРЭЛБААТАР ҮЗЭГЛЭЖ, 22.2 ТЭРБУМ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРТ ШИЛЖЖЭЭ
За, эдгээр санхүүжилт нь хоёр улсын Засгийн газрын зээлийн хэлэлцээрийн хүрээнд орж ирэх учиртай. Уг төслийг С.Амарсайхан Засгийн газарт 2020 оны нэгдүгээр сард танилцуулсан. Энэ үедээ мөн л 2021 оны зургадугаар сард ашиглалтад орно гэж ярьж байжээ. Улмаар гуравдугаар сарын 11-ний Засгийн газрын хуралдаанаар төслийг дэмжжээ.
Дараа нь, тавдугаар сарын 08-нд АБГББХ-ны хуралдаанаар эл Монгол Улс ба БНФУ-ын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцсэн ба Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулга хийжээ. Ингээд гишүүдийн олонх дэмжиж, Засгийн газарт шилжүүлжээ.
Улмаар 2020 оны тавдугаар сарын 12-нд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Франц улсын Элчин сайд Филипп Мерлин нар санхүүгийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Нийт 60.7 сая еврогийн /196.5 тэрбум төгрөг/ энэ зээл 40 жилийн хугацаатай, эхний 12 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй.
Зээлийн хэлэлцээрээ үзэглэж аваад, долдугаар сард нь ийн “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-аа байгуулсан нь ойлгогдож байна.
Одоо эхэнд дурдсан 22.2 тэрбум төгрөгийн тухай тайлбарлая. Холбогдох ОНӨТҮГ-ыг байгуулснаас нэг сарын дараа дүүжин тээврийн төслийг гүйцэтгэх Францын хоёр компани руу 22.2 тэрбум төгрөг шилжүүлсэн нь шилэн дансны мэдээлэлд бий. Төслийг “Пома”, “Эжис” компани хамтран гүйцэтгэх бөгөөд тэд ийн эхний урьдчилгаа төлбөрөө авчээ.
“Эжис”-ийн хувьд энэ чиглэлээр мэргэшсэн, 1970 онд үүсгэн байгуулагдсан Францын групп компани. Энэ компанийг анх 2013 онд “Ихтийн” ХХК Монголд оруулж ирсэн ба “Эжис монголиа” хэмээх гадаадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулж байжээ.
“Эжис” өмнө нь Хөшигтийн хөндийн нисэх буудалд тодорхой үүрэгтэй оролцсон түүх байна. “Эжис” групп Монголд салбараа нээсэн тухайгаа тухайн үед албан сайтдаа мэдээлж байж. Тус групп “Пома” хэмээн франц компанитай хамтран, ийм чиглэлийн хэд хэдэн төсөл дээр хамтарч, ажиллаж байжээ.
"Эжис монголиа" ХХК-г Монгол талаас байгуулсан "Ихтийн" ХХК-ийн захирлаар С.Батсайхан гэж хүн ажилладаг. Тэр олон компанид хувьцаа эзэмшдэг нэгэн ч С.Амарсайхан, Д.Цэнд нартай холбогдох ямар нэг мэдээлэл нээлттэй өгөгдлийн сангаас олдсонгүй.
Нэмж дурдахад, 2020 оны наймдугаар сарын 20-ны УИХ-ын ээлжит бус чуулганаар “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус тогтоолын төсөлд эл дүүжин тээвэр барих төсөл багтсан бөгөөд УИХ-аас баталсан юм.
ГУРАВ: С.АМАРСАЙХАН, Д.ЦЭНД НАР ТӨСЛӨӨС МӨНГӨ “УГААХ”-ААР ТӨЛӨВЛӨСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТААМАГЛАЛ
Өдгөө Шадар сайд С.Амарсайхан “Төсөл зогсохгүй. Өмнө нь байгуулсан төслийн нэгжийн зохион байгуулалтыг л өөрчилж байгаа. УИХ-аар батлагдсан төсөл зогсоно гэж байхгүй. Миний ойлгож буйгаар маршрутад нь өөрчлөлт орно” гэж тайлбарлаж байна.
Хоёр жилийн хугацаанд ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй шалтгааныг тэд “Коронавирусийн халдвар гарсан тул ажил зогссон” гэж хаацайлж байгаа юм. Үүнд, өнгөрсөн хоёр жил цар тахлын давлагаанд автан, удаан хугацааны хатуу хөл хорио тогтоосон нь гадаадын мэргэжилтнүүд ирж ажиллах боломжийг хугасласан тал бийг ч дурдууштай.
Базаад харвал, Д.Сумъяабазарын үед татан буугдчихаад буй “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тус газрын захирлаар “Гэрэгэ групп”-ийн Ерөнхийлөгч Д.Цэнд ажилласан талаар өмнө нь дурдсан. Тэгвэл Д.Цэнд гэж хэн бэ.
Тэрбээр барилгын салбарт сүүлийн 20 орчим жил ажиллаж буй бизнесмен. Түүний 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал:
- “Гэрэгэ групп” ХХК, "Гэрэгэ констракшн” ХХК, “Петромон Индастри” ХХК, “Гэрэгэ женерал инженеринг” ХХК, “Гэрэгэ дизайн” ХХК, “Гэрэгэ зууч” ХХК, “Гэрэгэ проперти” ХХК, “Хасуу трейд” ХХК, “Хасуу констракшн” ХХК, “Гэрэгэ инженеринг” ХХК, “Гэрэгэ импекс” ХХК, “Хятад монгол ресурс групп” ХХК-иудаас хувьцаа эзэмшдэг бөгөөд жилд 12 сая төгрөгийн орлоготой гэжээ.
Өөрөөр хэлбэл сард "нэгхэн" сая төгрөгийн орлого олдог гэж ийн 2020 оны наймдугаар сард, Нийслэлийн ЗДТГ-т Төслийн зохицуулагчийн статусаар мэдүүлсэн нь анхаарал татна.
Тэр өдгөө “Монголын барилгын үндэсний ассоциац” ТББ-ын дэд Ерөнхийлөгч. Барилгын салбарын томоохон компаниудын нэгтгэсэн эл ТББ-д тэр голлох байр суурьтай ажиллаж ирсэн намтартай.
Энэ хүрээндээ тэр 2019 оны наймдугаар сарын 22-нд, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхантай уулзаж байжээ. “Монголын барилгын үндэсний ассоциаци”-ынхантай уулзсан энэ уулзалтаар барилгын салбарын хөгжил, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцсан гэх. Энэ үеэр Д.Цэнд карказ болон угсармал барилгын чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Мөн 2021 оны сүүлээр, С.Амарсайханы албан өрөөнөөс /Өдгөө Шадар сайд/ гарч явсныг нь эх сурвалж бататгав.
Эл ОНӨТҮГ нь төслийг удирдан, хэрэгжүүлэх л чиг үүрэгтэй. Нийслэлийн ЗДТГ-т хот төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд ч удирдах боломжтой. Заавал гаднаас хүн томилсон нь ямар учиртай вэ. Томиллоо гэхэд хот төлөвлөлт, тээврийн системийн салбарт ажиллаж байсан, гадаад дотоодод туршлага судалсан хүн баймаар. Гэвч ийм түүхгүй, барилгын салбарт л удаан ажилласан Д.Цэндийг яагаад заавал томилсон бэ гэх мэт асуултууд урган гарна.
Өдгөө 406 сая төгрөг хий зарцуулсан ОНӨТҮГ-ыг нь татан буулгаснаар Засгийн газраас ажлын хэсэг гаран, дүүжин тээврийн төслийг үргэлжлүүлэхээр болоод байна. Харин С.Амарсайхан, Д.Цэнд нарын хувьд эл төслөөс шууд хамааралгүй, хүлээсэн үүрэггүй болсон бололтой.
Д.Цэндтэй холбогдож, эл асуудлаар тодруулга авах гэсэн боловч хариу өгсөнгүй.
Жил таван сарын хугацаанд найман хүнийг хий 242.9 сая төгрөгөөр цалинжуулж, нийт 406 сая төгрөгийг урсгал зардалд зарцуулаад татан буугдсан энэ газар хэрэв татан буугдаагүй бол ирэх жилүүдэд тэрбум, тэрбумын төсөв батлуулах төлөвлөгөөтэй байсныг дээр дурдсан.
Өөрөөр хэлбэл С.Амарсайхан, Д.Цэнд нар хамтран, дүүжин тээврийн төслийн хүрээнд ийм ОНӨТҮГ байгуулж, мөнгө “угаах” оролдлого хийсэн байж болзошгүйг дээрх мэдээллүүд илэрхийлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Самарсайхан мөнгө угаахдаа гаргууд хүн
Цэнд барилгын с�##�бхрт ажилладаг байснаа амарсайханруу очсон байх
Ene met shunaltnuudad hariuclaga toocoh arga baihgyi yu.uls orniig ingej ldampuuruulj baina daa
дүүжин гүүр бол угасаа хэзээ ч бүтэхгүй төсөл энэ бол зүгээр л мөнгө угаах гэсэн нэг муйхар арга шдэээ
Цэнд Амарсайханы барилгыг хямдр�##�тай барих тохироогоор дүүжин тээвэрт орсон байх
францруу их хэмжээний мөнгө гаргасан гэхээр энэ бол я�##�тчгүй л мөнгө угаах нэг хэрэг шдээ.
Францчуудын өмнө нүүр хийх газаргүй болжээ
Ррхх
Ийм шадар сайдтай засгийн газрыг яана аа ...??? Ерөнхий сайд аа , ийм шадар болон ЖДҮчид - хулгайч нартай найз�##�ж - хамтран ажиллаад монголчуудыг хэдий хугацаанд молигодох вэ ... ???
Ийм л хогийн шаарууд төрд ажилласан нэртэй улс орны хөгжлийг хойш татаж байгаа юм даа.
Энэ С.амарсайхан бол ёстой гаршсан улаан луйварчин юмаа.Луйварчинд зэрэг өгдөг бол ямар ч байсан ОУлсын хэмжээний мастер, монгол улсын гавьяат бол баараггүй.
Хятадын эрлийзүүдэд байдаг нэг шинж бол мөнгө хөрөнгөний бүр ханашгүй дон маягтай болчихсон шун�##�тай зан юм. М.Энхболд, Баярцогт гээд л манай хэдэн эрлийзүүд бүгд шун�##�ын донтой. Амарсайханы гэр бүлийнхэн бас бүгд тийм хүмүүс. Сайнбуян гэх Н�##�айхын хятадын хүүхдүүд.
ханаж чаддаггүй шун�##�ууд вэ
Ажилдаггүй усан оргилуураас чичирч байгаад наасан байхдаа
Galt tergend dairuulj uheesei ene samarsaihan
Амарсайханыг ийм муухай гэж ёстой бодоогүй шүү
Яаж ч бодсон газраар явдаг тээвэрлэлт зүгээр шүү дээ.
Яаж МУ хөгжих вэ бэрдүүд байхад
Алсын хараа гэж ийм мундаг ажлууд байдаг юм. Саяч Ек маань �##�сыг харсан айхтар зүйлүүд яррьсан. Алсын харааны хэрэгжилт монголд нэг иймэрхүү хэрэгжилттэй ажлууд яваад байгаа. Бурхан өршөө.
Uul ni iim teevriin xelberiig nevtruulexed buruu ch yum baixgui l dee. Mongoliin darga nar tednii avsan ajillagsad xaashaa yum bol doo. Butexgui nuxduud shuu ugaasaa.
tegj l taraa. buur uliaraad baisniin yanaa ,uym l bol agaariin duujin geed l tor nudtei gej (avilga gej) balgan garlaada. odoo hamtaragchtai hiideg razar luu n ywuulaach.