ВИДЕО КОНТЕНТНийгмийн

Б.Даваасүрэн: “Чойронгоо”-д өгсөн ярилцлагаа уншихдаа “Хөөх, би ийм хүнд амьдрал туулсан юм уу” гэж бодлоо

“Би хэцүү амьдрал туулж явна. Амьдралынхаа талаар бичвэл хүмүүс их сонирхох байх” гэж би боддог байв.  Амьдралд минь тохиолдсон бүхий л хүнд, хэцүү зүйлсийг би давсаар, итгэлээ алдахгүй зүтгэсээр ирсэн. “Чойронгоо”-д өгсөн ярилцлагаа уншсаны дараа “Хөөх, би ямар аймаар амьдрал туулсан юм бэ” гэж бодогдсон, өөрийн эрхгүй уйлчихлаа” гээд инээмсэглэх түүнийг Баярхүүгийн Даваасүрэн гэдэг.

Аавынхаа гараас дальдчин, ээжийнхээ гол түшиг нь болж, 12 насандаа ахадсан ачааг нуруундаа үүрч өссөн бага нас, бусдын адил аз жаргалтай, сайхан амьдрахын төлөө зүтгэж явахдаа нуруугаа бэртээсэн, хөлөө тайруулсан гээд түүний амьдрал сорилт, саад бэрхшээлээр дүүрэн байсан ч Б.Даваасүрэн шантарч гудайгаагүй, “Яах вэ” гэж аргаа барьж, бөхийгөөгүй.  

Харин ч эсрэгээрээ амьдрах итгэлээ алдалгүй, сэтгэлийн галаа бөхөөхгүй явсаар хэцүү бүхнийг даван туулж, өөрийгөө ялсныхаа хүчинд өдгөө тэргэнцэртэй туялзуур сэлмээр хичээллэн, паралимпын аварга болох зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж явна. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг түүний эхний зорилго удахгүй болох УАШТ-д түрүүлэх. Тэгээд дараа нь паралимпийн эрх авах бүр цаашлаад “Парис-2024”-ийн дэвжээнд Монголынхоо төрийн дууллыг эгшиглүүлэх.

Үүний сацуу Б.Даваасүрэнгийн гол дүрд нь тоглосон богино хэмжээний “Шат” кино “Оскар”-ын наадамд өрсөлдөх эрхээ аваад байгаа гээд бод доо, догь байгаа биз.

Түүнтэй хийсэн ярилцлагыг видео хувилбараар хүлээн авч сонирхоно уу. Б.Даваасүрэнгийн ярилцлага олон, олон хүнд итгэл найдвар, урам зориг бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-04 09:05

Ямар их тэсвэр тэвчээр вэ

Зочин
Зочин
2022-01-04 09:06

Чойронгоо нэмээд бичсэн байв уу

Холбоотой мэдээ

Back to top button