Нийгмийн

Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч асан Б.Ганболд таалал төгслөө

Монголын хөлбөмбөгийн нэрт зүтгэлтэн Б.Ганболд хорвоогийн мөнх бусыг үзүүлж, Монголын хөлбөмбөгт хүнд гарз тохиолоо.

Тэрбээр 1997-2010 онд МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2010-2014 онд МХБХ-ны Ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байв.

Мөн Азийн хөлбөмбөгийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн, ОУХБХ-ны хөгжлийн хорооны гишүүн зэрэг нэр хүндтэй алба хашиж байсан юм.

Түүнийг удирдаж байх үед Монголын хөлбөмбөгийн холбоо Азийн хөлбөмбөгийн холбоонд (1997), Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (1998), Зүүн Азийн хөлбөмбөгийн холбоонд (2002) гишүүнээр тус тус элсэн орж, олон улсын албан ёсны тэмцээн уралдаанд амжилттай оролцож эхэлсэн юм.

Мөн ОУХБХ-ны “Гоол” зэрэг олон төсөл хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн бөгөөд МХБХ-ны ногоон талбай, цэнгэлдэх хүрээлэн, Төв оффисын байр, Футзалын ордон зэрэг ашиглалтанд орсон түүхтэй.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Hohiner
Hohiner

Uhej bhdaa taarsan pzdaa.

зочин
зочин

Үнэхээр хийсэн юмтай ч гавьяа шагнал гэж яваагүй Эрхэм хүн тэнгэрт одлоо. Монголын спортын түүхэнд байгаагүй бүтээн байгуулалт хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг юутай зүйрлэшгүй Ардчилалын гучин жилд Монголын спортод хөлбөмбөгийн ЭРДЭНЭТ ийг бүтээгээд одлоо. Энэ их өвийг чинь хэдэн үеийн хүүхэд залуучууд идээд баршгүй. Олон улсад эх орноо сурталчилсан таниулсаны хүчинд Олимпийн дараа 2 рт ордог спортын холбоо болох 200 д орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн хөлбөмбөгийн холбоонд МОНГОЛ гэдэг нэрийг бичүүлж чадсан гавьяаг чинь хэн ч булаацалдахгүй биз ээ . Ойрийн үед тэнгэрт дэвшсэн хүмүүсээс бүхний хүндлэл хүлээсэн хүн нь Та байлаа. Тэдний үхлээр яаж ч шоудсан Таны энд хаан ч хүрэхгүй нь үнэн билээ. Ум маани бадми хум Эх дэлхийдээ тайван нойрс доо

Холбоотой мэдээ

Back to top button