УЛС ТӨРЭДИЙН ЗАСАГ

1 ИХ НАЯД: “Эрдэнэт үйлдвэр”-ийн ойрын 15 жилийн ноогдол ашгийг тог, ус, дулааны төлбөрт зарцуулна

Тог, ус, дулаан, хогны төлбөрт бодогдсон 1 их наядыг “Эрдэнэт”-ийн ойрын 15 жилийн ноогдол ашгаар хаана.

2020 оны арванхоёрдугаар сард У.Хүрэлсүхийн Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаас иргэдийн тог, ус, дулаан, хогны төлбөрийг төлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр 2021 оны долдугаар сарын 1 хүртэл хэрэгжихээр байсан ч дахин сунгаад байгаа.

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн Төрийн санд жил бүр төлдөг ноогдол ашгаас энэ санхүүжилтийг хийж буй талаар “Нээлттэй нийгэм форум”-ын судлаачид хөндсөн байна. Харин 2019 оны ашгаас 2020 онд төлсөн ноогдол ашгийн хэмжээг нь жишээлж, тогтмолоор тооцвол “Эрдэнэт үйлдвэр” 15 жилийн турш нэгэнт ноогдол ашиг өгөхөөс өнгөрчээ.

 Тодруулбал, Сангийн яамны гаргасан тооцоогоор:

  • Эрчим хүчний төлбөрт  (цахилгаан, дулаан, тог) 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны арванхоёрдугаар сар хүртэл нийт 907.6 тэрбум
  • Цэвэр бохир усны төлбөрт мөн энэ хугацаанд 151.8 тэрбум
  • Хогны төлбөрт 20.2 тэрбум, нийт 1 их наяд 79 сая төгрөг бодогдоод байна.

Ийм хэмжээний мөнгийг “Эрдэнэт үйлдвэр” санхүүжүүлнэ гэсэн үг. Одоогоор 2021 оны долдугаар сараас хойших гүйцэтгэл нь шилжээгүй байгаа юм байна.

Дээр дурдсанчлан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын улсын төсөвт төлөх ноогдол ашгийг УРЬДЧИЛЖ АВАХ хэлбэрээр дээрх төлбөрийг санхүүжүүлнэ. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” 2019 оны цэвэр ашгаас 66.9 тэрбум төгрөгийг л ноогдол ашиг хэлбэрээр, 2020 оны арванхоёрдугаар сард төлж байжээ.

Тооцоолол хийх үүднээс 66.9 тэрбум төгрөгийг ирэх жилүүдэд тогтмол байна гэж үзвэл: Ойрын 15 жилийн ноогдол ашиг бүхэлдээ тог, ус, дулаан, хогны төлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 4, 2022 12:09

100 jil turshlaga suugaagui HAM aar yugaa hiinee

Зочин
Зочин
1 сар 4, 2022 23:35

Сэтгүүлчээ ойлгомчтой бичээчээ! 15 жилийн ноогдол ашгийг яаж нэг жилийн дотор хаанаасаа юунаасаа гаргах уу?

Зочин
Зочин
1 сар 5, 2022 14:39

Сүх д�##�айт�##� үхэр амар гэдэг л болж бна даа. 15 жил ногдол ашиг авахгүй юм байна

Үйлс Билгүүнзрх
Үйлс Билгүүнзрх
1 сар 5, 2022 15:30

Ард түиэн баялгийн эзэн гэдгээ одоо л бие сэтгэл,ахуй амдр�##�араа мэдэрч байна шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button